Энэ өдрийн зурхай
2015-11-12

Хонь (3/21-4/19)

Үнэлэлт дүгнэлт хийх, найз нөхөдтэйгээ уулзахад таатай өдөр байна. Таны идэвх зүтгэлтэй, эмх цэгцтэй байдал хамтрагч болон удирдлагынхаа анхааралд өртөж болзошгүй байна. Өнөөдөр таныг шинэ сонирхолтой хүнтэй танилцах боломж хүлээж байна. Энэ нь ажил хэргээс хайр дурлал руу шилжих боломжтой байна. Зүүд зөнтэй бөгөөд үүнийг од эрхэс урьдчилан сануулж байна.

 

Үхэр (4/20-5/20)

Эерэг байх хэрэгтэй өдөр. Аливаа болж буй үйл явдал, ажил хэрэг, гаргаж буй үйлдэлдээ нигүүлсэнгүйн үүднээс хандах нь энэ өдрийн гол уриа байх юм. Өнөөдөр өөрийн дассан сурсан ажил хэргээрээ оролдон бусад ер бусын зүйлээс зайлсхийж байх нь дээр байх болно. Ямар нэг чухал шийдвэр дүгнэлт гаргаж, сайтар бодож төлөвлөөгүй ажил хэргийг хийхээр барьж авсны хэрэггүй. Ялангуяа гэр бүлийн харьцааны тал дээр онц анхаарал болгоомжтой байж, биеэ барин тэвчээртэй байхыг одод сануулж байна.

 

Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжтой бай. Дарга удирдлага болон түншүүдтэйгээ маргаан зөрчилдөөнд орж болзошгүйг од гарагс анхааруулж байна. Мөн үл таних хүмүүсийн зүгээс гаргах бүдүүлэг зан, түрэмгийлэлд өртөх магадлалтай. Эрүүл мэндэд асуудал гарч, өвчинд ороогдох нигууртай. Өнөөдөр, таны биед хор хохирол учруулж болох аливаа зүйлсээс холхон байсан нь дээр. Ялангуяа хурдтай давхих, болон хутга мэсний зүйлсээс холхон бай. Ажил хэргийн түншээ буруу таних, хэтэрхий итгэмтгий байх, бага зэргийн хайнга байдлаас шалтгаалсан мөнгө санхүүгийн алдагдал тулгарч болзошгүй.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр та амар тайван байж бүхий л харилцаа тааламжтай байна. Энэ ордны эмэгтэйчүүд үр дүнтэй хөдөлмөрлөж, асуудлыг уламжлалт бус аргаар шийдвэл ,асар их амжилтанд хүрнэ. Хамтрагчаа дэмжих нь амжилт авчирна. Энэ ордны эрэгтэйчүүдийг мөн адил аз ивээх болно. Тэдэнд хувийн амьдарлыг нь бага ч гэсэн тааламжтайгаар өөрчлөх уулзалт болон сайхан мэдээ ирнэ.

 

Арслан (7/23-8/22)   

Гэрээсээ гарч, идэвхтэй хөдөлгөөн хий. Оюун ухаанаа сэргээж, биеийн тамирын дасгал хий. Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал гадуур зугаалж, цусныхаа эрчийг түргэтгэ. Энэ нь таны биеийг сэргээгээд зогсохгүй сэтгэл санааг өөдрөг болгож, шийдвэр гаргах чадвар тань сайжирна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таны гэр бүлд таагүй уур амьсгал бий болгох болно. Хэдийгээр танд мөнгө хэрэгтэй хэдий ч гэр бүл хамгийн эрхэм гэдгийг сана. Өөрийн ажлын хуваариа сайтар зохицуул. Гэр бүлийнхэндээ өөртөө туслах боломж олго. Ингэснээр тэд ч бас таныг ойлгож, гэр бүлийн харилцаа илүү ойр дотно болох болно.

 

Охин (8/23-9/22)  

Тааламжгүй өдөр. Баян чинээлэг, сайн сайхан байдалд хүргэх шинэ санаа болон үйлдлүүд нь таныг хүссэн үр дүнд хүргэж чадахгүй. Бие хүчний ажил хийх болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг одод сануулж байна. Гэр бүлийн харилцаанд асуудал гарах болон хамтрагчтайгаа үйл ойлголцох магадлалтай. Эерэг бодолд ухаан санаагаа төвлөрүүлж , гомдол болон амиа хичээж биеэ тоохоос зайлсхий. Энэ ордны эрэгтэйчүүдэд тэдний хайр дурлалын асуудалд удахгуй төгсгөл ирэхийг одод сануулж байна.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Мөнгө санхүү, бизнесийн үйл ажиллагааг явуулахад сайн өдөр. Гэхдээ ажлын идэвх чармайлтаа бууруулж аливаа алдагдал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Жирийн үеэс илүү хичээн ажилласан боловч дарга удирдлагын зүгээс зэмлэл шийтгэл ирж магадгүй. Үүнд гутран урам хугарах хэрэггүй. Тэд таныг удахгүй ойлгох болно. Эрүүл мэндээ анхаараарай. Үдээс хойш танаас ойр дотны хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээж, тэднийг дэмжих шаардлага гарах бололтой.

 

Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр одод шинэ ажлыг эхлэхгүй байхыг зөвлөж байна. Төлөвлөгеө ба төсөл боловсруулахад анхаар. Сэтгэсэн зүйл биелэгдэж магадгүй. Хамтын үйл ажиллагаа явуулахад онцгүй үе. Уулзалтуудыг аль болохоор цөөрүүлж явсан замдаа дүгнэлт хийн ирээдүйд хийх үйлдлээ сайн бодох хэрэгтэй. Хоосон зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Зөгнөн бодох нь танд таатай байх болно. Өнөөдрийн амжилтын үндэс нь гомдоосон бол уучлах, хөдөлмөр ба ёс суртахуунтай байдал юм.

 

Нум (11/22-12/21)  

Таны амьдралд гарах өөрчлөлтүүд нь сөрөг, эерэг өнгөтэй байна. Санхүүгийн алдагдал, мэдрэлийн ядаргаанаас зайлсхийхийн тулд бүх ажилд идэвхтэй хандах хэрэгтэй. Ойрын хүмүүстэй харамсалтай үл ойлголцол гарч мэднэ.

 

Матар (12/22-1/19)   

Аз одтой байх өдөр. Өөрчлөлт шинэчлэлт, дасан зохицох, эд хөрөнгө болон материаллаг байдлаа өсгөж чадах өдөр. Ажил хэргийн ашигтай ажлыг хүлээн авах бололтой. Гэхдээ сайтар бодон тунгааж байж эрсдэл гаргахаас зайлсхийж чадваас ашиг орлого арвин байх болно. Бусдын нөлөөнд автаж алдаа дутагдал гаргах магадлал байгаа тул зөвхөн сэтгэл зүрх, мэдрэмжээ дагаарай. Амжилтандаа ташууран архи дарсыг хэтрүүлэн хэрэглэж улмаар биеэ зүй бусаар авч яван өдрийн төгсгөлийг юу ч биш болгохоос зайлсхийгээрэй.

 

Хумх (1/20-2/18)   

Энергийн шинэ эх үүсвэрийг олж авах, галаар цэвэрлэх өөрийгөө батлах өдөр. Хөрөнгийг ашигтай байрлуулах хүрээг илүү идэвхийлэн хайхыг мөн гаригс нь зөвлөж байгаа бөгөөд алсдаа ашиг авчрах түнштэйгээ шинэ хэлэлцэл байгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Ойрын ирээдүйд ямарч үед хол зорихыг төлөвлөх хэрэггүй.

 

Загас (2/19-3/20)

Өнөөдөр том төлөвлөгөө хийх, шинэ ажил эхлэх хэрэггүй. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй ажиллахад мөн санхүүгийн хөрөнгө оруулалт шаардах ажил явуулахад муу. Ойрын хүрээллийн харилцаанд шийдэгдээгүй асуудлууд эсвэл дайснуудын буруутгах явдал таныг уцаарлахад хүргэнэ. Өөрийгөө барих хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Таатай мэдээ байна
2015-11-12