Чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ
2015-11-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны улсын төсөв болон мөнгөний бодлогыг батлах юм. Хуулийн дагуу ирэх оны улсын төсвийг батлах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан 2016 оны төсөв, Монгол банкнаас мэдүүлсэн ирэх оны мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.

 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг шийднэ. 

Shuud.mn
Сонин хачин