Нүүрний йогоор үрчлээнээс салцгаая
2015-11-13

Америкийн “www.wikihow.com” сайт үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж,  гоо сайхны хагалгаанд орохгүйгээр сүүлийн үед дэлгэрээд буй нүүрний йогийн тусламжтай үрчлээнээс салах зургаан аргыг нийтэлжээ.  

 

Алхам №1


 

Загасан нүүр. Уруулаа загасны хэлбэртэй болгож, хоёр хацраа шүдээрээ зуух хэрэгтэй. Дараа нь инээ. Энэхүү дасгалыг таван удаа хийх хэрэгтэй.

 

 

Алхам №2


 

Мэрилин Монро. Холливуудын гоо сайхны бэлгэдэл, жүжигчин Мэрилин Монро олны өмнө гарахдаа үргэлж уруул болон гарынхаа тусламжтай үнсэлт илгээж буй дүрслэлийг үзүүлдэг. Та энэхүү дасгалыг өдөрт хэдэн удаа ч хийж болно. Учир нь их хялбар дасгал бөгөөд энэхүү дасгалыг хийснээр чих болон уруулын үрчлээ арилдаг болохыг оддын гоо сайханчид баталсан.

 

 

Алхам №3


 

Бяцхан шувуу. Эрүүгээ дээш өргөж, хүзүүнийхээр арьсыг тэнийлгэ. Энэхүү дасгал хүзүү болон хамарын эргэн тойрон дахь үрчлээг арилгадаг.

 

 

Алхам №4


 

Бөмбөлөг. Амаа агаараар дүүргэ. Агаараа 10 секунд амандаа байлгаад, дараа нь гарга. Их энгийн дасгал учир өдөрт 10 дээшгүй удаа хий. Энэхүү дасгал нүүрэнд тогтсон өнгөц үрчлээг хормын төдийд арилгах увидастай.

 

 

Алхам №5


 

Хийсвэр бүжиг. Та эгц суугаад хоёр нүдээ хажуу баруунаас зүүн зүг рүү хөдөлгө. Энэхүү дасгалыг 10 минут хийвэл зовхины үрчлээ арилдаг.

 

 

Алхам №6


 

Будда арга. Үрчлээ юунаас үүсдэг вэ. Нэгд, наснаас үүдэлтэй. Хоёрт, стресс. Гуравт, тархины үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс та өдөр нэг удаа 10 минут юу ч бодохгүйгээр нүдээ аниж, тархиа амраахыг зөвлөж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дунд
2015-11-16