Паттинсон сүйгээ цуцлаагүй гэжээ
2015-11-13

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон болон Британийн уран бүтээлч Фка нарыг энэ сарын эхээр салж, сүйгээ цуцалсан хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэд тохиролцсоны эцэст хоёр тийш болсон хэмээн жүжигчний хэвлэлийн төлөөлөгч хүртэл мэдэгдсэн удаатай. Тэгвэл хос сүйгээ цуцлаагүй, ирэх оны эхээр хуримаа хийхээр болсон хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хос өчигдөр Лос Анжелес хотын нисэх буудлаар хамтдаа үйлчлүүлсэн аж. Тэнд цугларсан сэтгүүлчдэд хандан жүжигчин эр “Бид хоёр салаагүй. Мөн сүйгээ цуцлаагүй. Бид хоёрыг олон хүн салгахыг хүсдэг. Гэхдээ бид жаргалтай байна. Хамгийн гол нь сүйт бүсгүй минь миний дэргэд байна” гэж хэлжээ.

 

Тэд 2013 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьцгаасан юм. Паттинсон сүйт бүсгүйдээ 554 мянган ам.долларын үнэтэй бөгж бэлэглэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин