Мистер Бин эхнэрээсээ салжээ
2015-11-13

Британийн нэрт жүжигчин Роуэн Аткинсон эхнэр Санэтра Сэстрегээс албан ёсоор салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 1989 онд гэрлэсэн, Бенжамин гэх хүүтэй юм. Тэрбээр эхнэртээ таван сая ам.доллар өгөхөөс гадна Лондон хот дахь харшаа өгчээ. Энэхүү байшинг жүжигчин эр 2005 оны долоодугаар сард 16 сая ам.доллароор худалдан авч байжээ.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр хос 2010 оноос тусдаа амьдарч байсан аж. Жүжигчин эр өнгөрсөн 2013 оноос өөрөөсөө 28 насаар дүү, жүжигчин Луиза Фордтой хамтран амьдрах болсон байна.

 

Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьцгаасан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн ч хос батлаагүй билээ. “Мистер Бин” цувралын үеэр тэд танилцаж, дотно болцгоосон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин