ХҮН-ынхан Дорнод аймагт ажиллаж байна
2015-11-14

Хөдөлмөрийн үндэсний нам Дорнод аймагт салбар хороогоо байгууллаа. Салбар хороо байгуулж буйд нутгийн иргэд талархалтай байлаа. Хөдөлмөрийн үндэсний нам Халх голд чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоолыг эсэргүүцэн уг тогтоолыг цуцлуулахыг шаардан тайван жагсаалыг энэ сарын 28-нд Чингисийн талбайд зохион байгуулж УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн билээ.

 

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалж санал бодлыг нь сонслоо. ХҮН намынхан намын бодлого судлагааны хүрээлэнгээс хийсэн судалгааны дүгнэлтийг Халх гол сумын нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлагад болон иргэдийн төлөөлөлд мэдээлэл хийж дүгнэлтийг гардуулан өглөө. Дорнод аймгийн иргэд ХҮН намынхныг алс холоос зорин ирж бидэндтэй уулзаж санал бодлыг маань сонсож байгаад баяртай байгаагаа хэлж, чөлөөт бүс байгуулахыг дэмжихгүйгээ илэрхийлж, уг тогтоолын төслийг цуцлаж өгөхийг уламжилж байна. Энэ үеэр нутгийн иргэд санал бодлоо илэрхийлсэн юм.

 

Д.Болорцэцэг: Хөдөлмөрийн үндэсний намын төлөөлөл манай нутагт хүрэлцэн Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байгаад баяртай байна. 75-р тогтоолыг Халх голын уугуул, суугуул иргэд бид бүгд эсэргүүцэж байгаа. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний намаас зохион байгуулж буй уулзалтанд хүрэлцэн ирээд байна.

 

Н.Балдансүрэн: Дорнод аймгийн иргэн: Алс холоос бидэнтэй санал нэгдэн, өөрсдийн судалгаа дүгнэлтээр танилцуулахаар  хүрэлцэн ирсэн Хөдөлмөрийн үндэсний намынханд талархаж байна. Монгол орныхоо газар нутгийн төлөө гэсэн  сэтгэлтэй, нутгийн ард иргэдтэй эв санаа нийлж хамтран ажиллаж байгаа анхны хөтөлбөр болж байна. Чөлөөт бүс гэж байх ёсгүй гэж бодож байна. Иргэний хувьд эсэргүүцэж байна. Нутгийн ард иргэдийн дуу хоолойг сонсож, судалгаа шинжилгээтэй ажиллаж байгаа танай намд баярлаж байна. Эх орныхоо төлөө тэмцэнэ.

 

Ч.Камаров: Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч: Хүн бүрийн сэтгэлийг зовоож байгаа  зүйл бол УИХ-ын 75-р тогтоол. Чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж нутгий зөвлөл дуу хоолойгоо хүргэсэн. Бидний дуу хоолойг хамтдаа дэмжиж байгаа Хөдөлмөрийн үндэсний намд талархаж байна. Нутгийн зөвлөлд өөрсдийн гаргасан судалгааны дүгнэлтийг өглөө. Эрдэмтдийн судалгаа, дүгнэлттэй хийж байгаад сайшаалтай байна. Бусад намууд үүнээс жишээ авах хэрэгтэй.  Ард иргэд энэ тогтоолыг цуцлахыг хүсэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хамгийн эхэнд Дорнодод байгуулахгүй яасан юм бэ. Газар нутгаа алдахгүйн төлөө хамаг юмаа зориулах хэргэтэй. Нэг мэдэхэд л бөөн хятадуудаар дүүрэх байх
2015-11-17
Зочин:
Choloot bus geh hudal nereer eh orniig min hudladaj bga humuustei temtseh heregtei. Nurgiin ard irged ta buhentei snl neg bga shu. Amjilt
2015-11-17
Зочин:
Halh goliin asuudliig martalgui tuushtai yvaarai. ene l ta nariig demjih gol shaltgaan bolj bna. oor dugarch temtsej bga neg ch hun alga
2015-11-17
Зочин:
Borgil ahdaa amjilt husey Ta bol mundag sain udirdagch shu!!!
2015-11-16
Зочин:
Хөдөөгийн залуусд ажлын байр л гол асуудал байгаа шүү . Залуус бид хөдөлмөрлөмөөр байна. Танай намыг л ажлын байрыг олон болгох боловуу гэж найдаж байна да
2015-11-16
Зочин:
Tsohorch tuildsan ard irged shine uls toriin huching demjine gedegee ilerhiirseer l baigaa shu
2015-11-16
Зочин:
Shine nam shine uur amisgaliig awchrana gedegt itgej baigaa shu Nadtai adil bodoltoi olon hun baigaa
2015-11-16
Зочин:
Ер нь бараг бүх аймагуудыг дуусгаж байна да амжилт хүсэе
2015-11-16
Зочин:
Та нарт л найдвар тавьж байгаа шүү дэмжиж байна
2015-11-16
Зочин:
улс орны минь төлөө ийм сайхан зүйл хийж байгаад нь талархаж байна
2015-11-16
Зочин:
HVN namiinhaan ta nar shvv amjilt
2015-11-16
Зочин:
Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байгаад баяртай байна
2015-11-16
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-14