Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-11-14

"Corporate hotel 3"-д /МҮХАҮТ-ын хажууд/

11:00-18:00 цагт "Salsa weekend 2015" нээлттэй өдөрлөг болох гэж байна. Орос, Америк, зэрэг олон улсын бүжгийн багш нар ирж Сүүлийн үед олны анхааралд байгаа, Салса Бачата, Кизомба бүжгийн хичээл явуулна. Уг үйл явцыг сурвалжилах сэтгүүлчид холбогдоорой. Утас 99024325

 

Улаанбаатар хотын музейд /Бөхийн өргөөний зүүн талд/

12:00 цагт нээлтээ хийх Монголын декупаж урлалын II уралдааны бүтээлүүдээр нийтэд дэлгэх үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Спортын тев ордонд

12:00 цагт 16 дахь удаагийн оюутны лигийн нээлтийн ажиллагаа болно. Та бvхнийг хvрэлцэн ирэхийг урья. Холбоо барих 9293623

 

МҮХАҮТ-д

09:00 цагт "УЛСЫН АВАРГА ТОГООЧ" шалгаруулах тэмцээн эхэлнэ. Харилцах утас 99072224

 

СХД-ийн 22 дугаар хороонд

12:00 цагт  бичил бизнесийг дэмжих үзэсгэлэн болно. Үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай оролцоно. Холбогдох утас: 99894985

 

"Хүннү молл" цогцолборт

14:00 цагт  "Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилья” уриан дор зохион байгуулагдах “Монголын үндэсний урлагийн гайхамшиг фото зурагт” гэрэл зургийн уралдааны хүрээнд зохион байгуулж байгаа гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдод зориулсан нээлттэй өдөрлөг болно. Лавлах утас: 99997365

 

Төрийн ордонд

11:00 цагт Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 13 дах жилдээ ёслол төгөлдөр зохион байгуулагдах гэж байна. Утас :88020633 99780090

 

Shuud.mn
Сонин хачин