СУИС-ийг Алтангадас одонгоор шагнав
2015-11-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн их сургууль /СУИС/- ийг 25 жилийн ойг нь тохиолдуулан Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өглөө.

 

 

Тус байгууллагыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэх, соёл, урлаг судлалыг хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын шилдэг технологи нэвтрүүлэх, үндэсний соёлыг өвлөн уламжлах, төрөөс баримтлах соёлын бодлогыг тодорхойлох үйлсэд манлайлал үзүүлэн ажилласан тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, хамт олны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж СУИС-ийг Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин