Парис: Удирдагчид эмгэнэл илэрхийллээ
2015-11-14

Парис хотноо болсон цуврал халдлагын дараа удирдагчид хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна.

 

Францын Засгийн газрын хэвлэлийн албанаас “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы канцлер Ангила Меркел, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон Канад, Австрали, Грек, Египет, Израйль улсын удирдлагууд Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар холбогдож,  Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн” гэж мэдэгджээ. Одоогоор дэлхийн 48 орны төрийн тэргүүн Францад эмгэнэл илэрхийлээд байна.

 

Обама “Бид францын ард түмэнтэй үргэлж хамт байх болно. Харамсалтайгаар гэмт этгээдүүдийн гарт амь үрэгдсэн иргэдэд эмгэнэл илэрхийлье. Жинхэнэ хэрэгтэнг барихад Америк, Франц улстай хамтран ажиллах болно” гэсэн бол Путин “Парис хотноо болсон цуврал халдлагаар олон энгийн иргэн амиа алдсанд харамсч байна. Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж мэдэгджээ.

 

Цагаан ордны тэргүүний мэдэгдлийн дараа АНУ-ын Нью Йорк хотноо байрлах Дэлхийн худалдааны төвийн барилга Францын төрийн далбааны өнгөөр гэрлээ асааж, эмгэнэл илэрхийлсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Халдлагаар 153 хүн амиа алдаж, 278 хүн гэмтжээ. Дэлбэрэлт болон бууны шарх авсан 60 гаруй хүний биеийн байдал муу байгааг Францын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.  Амиа алдагсдын ихэнх 20-30 насны залуус байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ бол францчуудын хувьд лалынхны зүгээс хийсэн хоёр дахь аймшигт халдлага.Магадгүй цааш ч үргэлжилж мэднэ.Лалынхны бурхан тэнгэрийг доромжилж ойрх дорнод дахь хядлаганд оролцож байгаа болохоор тэр.Обама хэрэгтнийг олох гэнэ. мөн бурваа.Өөрсдийнх нь хар гайгаар Ирак, Ливи, Египет, Сири зэрэг орнууд иргэний дайны хөлд живж иргэд нь дүрвэж байгаа биш билүү.Тэд эдгээр орны төр засгийн тэргүүнүүдийг өөрийнхөө таалалд нийцэхгүй болохоор устагж, дотроос нь хутган үймүүлж гаднаас нь өөрсдөө дайтаж, өөрсдийгөө дэмжигчдийг зэвсэг, мөнгөөр тэтгэсний үр шим л лалын улсыг бий болгож олон сая хүнийг орох оронгүй, оочих аягагүй болгосон.Дүрэгчдийн далбаан дор лалын хэт даврагчид үй олноороо барууны орнуудад очсон гэдэг нь ч үүний нотолгоо.Хүний гараар могой бариулж хүйтэн дайны салхи сэвэлзүүлэгчийн хар мөр энэ.
2015-11-15
zochin:
undur hugjisun ornuud gadnaas irj baigaa tsagaachdiig dord uzej har bor ajliin bolomj olgoj doog tohuu bolgoj baigaa shuu dee.nuguu tsagaach n uneheer bool setgehuitei hun monuu?gedgiig bodoj tootsoolohk yostoi.
2015-11-15
zochin:
daan ch dee.durvegchdiig uuriin ulsiin irgediin hemjeend bailgaj chadahgui bol tedniig bitgii oruul daa.gemgui olon frants humuus zolios bolson baihk yum.gemgui olon humuus busdiin zolios boljee.hogiin laluudiig uzen yadaj baina.negent orood irsen edgeer humuus amidreahk orchin hyazgaaragdmal baidag n nuuts bish yum.hulgai hiine.deer n busdiig uzen yadahk uuriin amidraldaa gutrahk setgel baidag bololtoi.
2015-11-15
ZOCHIN:
BURHAN MIN YMAR AIMAAR YUMBE
2015-11-14