Энэ онд 2000 хүний аминд хүрчээ
2015-11-15

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл энэ онд 2000 хүний аминд хүрч, олон зуун охидыг хулгайлсан талаар Нигерийн Армийн генерал мэдэгдсэн тухай “www.debatepolitics.com” уламжлав. Ойрхи Дорнод болон зарим улсад эрхээ тогтоохыг санаархаж буй алан хядах бүлэглэлүүдээс хамгийн харгис бүлэглэлээр “Боко Харам”-ийг нэг бус удаа нэрлэж байсан юм. Тус бүлэглэлийн дайчдын ихэнх нь 15-20 насных бөгөөд тэд ямар ч уучлах, өршөөх сэтгэлгүй хэмээн Нигерийн Ерөнхийлөгч асан Гудлак Жоннатхан мэдэгдэж байжээ.

 

“Боко Харам” бүлэглэл нэгдүгээр сард Нигерийн зүүн мужид дараалласан халдлага үйлдэж, 149 иргэний аминд хүрсэн бол өнгөрөгч дөрөвдүгээр сард Борно мужаас сургуулийн насны 267 охиныг хулгайлсан юм. Охидыг хил давуулан зарсан болохоо мэдэгдээд байгаа. 2009 оноос хүчирхэгжиж эхэлсэн тус бүлэглэл өнгөрөгч 7-8 дугаар сард 785 иргэний аминд хүрчээ.

 

Армийнхан олдсон цогцос дээр үндэслэн энэхүү тоо баримтыг гаргасан бөгөөд үүнээс олон иргэн амиа алдсан байх магадлалтай гэжээ. Өнгөрсөн наймдугаар сард хэт даврагчид Майдугуй мужид халдлага үйлдэж, 145 иргэнийг хороосон бол энэхүү халдлагаас хоёр өдрийн дараа Кервара мужид халдлага үйлдэж, 100 иргэнийг хороожээ. Өнгөрсөн есдүгээр сард тус бүлэглэл 11 удаа террорист халдлага үйлдэж, 247 иргэнийг хороосон бол энэ сарын эхээр Нигерийн зүүн мужид халдлага үйлдэж, 58 иргэнийг хороосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
TSOLMON:
II YMAR AIMAAR YUM BE IIII
2015-11-16
TSOLMON:
II YMAR AIMAAR YUM BE IIII
2015-11-16