Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-11-16

"Кемписки" зочид буудлын хурлын зааланд

“Хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх эрх зүйн шинэтгэл” үндэсний сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбоо барих: 96630349, 91992047

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд

10:00 цагт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх "Ард Нийтийн Хурал"-ыг зохион байгуулах гэж байна. Лавлах утас: 99063282

 

ДБЭТ-т

11:40 цагт ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод "Монголын гала" тоглолт хийнэ. Сая тоглосон Лучиа Ди Ламмермур дуурийн хөгжмийг манай найрал тоглож, Монгол Солонгосын дуучид хамтран дуулна. Энэ талаар хэвлэлийн бага хурал болно. Холбогдох утас 99160475

 

МН мэдээллийн төвд

11:00 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ, Хөх Монгол Бүлгэм, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн ажилчид хамтран мэдээлэл хийнэ. Утас 99090257

 

12:00  Эрүүл мэнд спортын сайд болон тус салбарын талаар АНГДХолбооноос мэдээлэл хийнэ.

 

"BLUE MOON" арт галлерейд

18:00 цагт ""Мэдрэхүйн хэлхээс" аялагч гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэ. Холбогдох утас: 88118758 99802401

 

Shuud.mn
Сонин хачин