Энгийн иргэдэд анхаарлаа хандуулахыг хүсэв
2015-11-16

Турк улсад зохион байгуулагдаж буй “Их 20”-ийн уулзалтад Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск оролцож байна. Тэрбээр уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Туск Оросыг хэт даврагчдад гол анхаарлаа хандуулахаас илүүтэй Сирийг орхин гарч буй олон мянган дүрвэгчийн эрх ашгийн хүндэтгэхийг уриалж “Та бүхэн цэргийн ажиллагаанд анхаарлаа хануулахаасаа урьтаж, тус улсын иргэдийг анхааралдаа авах хэрэгтэй. Иргэд хохирогч болох ёсгүй” гэж мэдэгджээ.

 

Оросын цэргийн ажиллагааг барууны орнууд өнөөдрийг хүртэл буруутгаж зогсоохыг шаарддаг билээ. Учир нь Орос улс хэт даврагчдад бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэглэмийг эсэргүүцдэг сөрөг хүчний дэмжигчдэд цохилт өгч байгаа хэмээн буруутгадаг юм.

 

Удирдагчид Ойрхи Дорнодын асуудлаар ярилцах сонирхолтой байгаа ч “Их 20” уулзалтаар тэд дэлхийн эдийн засгийн асуудлаар голлон ярилцах болно хэмээн албаны хүмүүс мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ФАШИСТ ГЕРМАНЫ ЗУЛБАСГА ТУСК АГУУ ОРОСТ ЗААХЫМ ГЭНЭ
2015-11-16