Байцаа сэвх арилгадаг
2015-11-16

Америкийн “www.wikihow.com” сайт байцааны тусламжтай сэвх, нөсөө толбоноосоо салах аргуудыг нийтэлжээ.

 

Алхам №1

 

Байцаа сэвх, нөсөө толбо болон сорви арилгадаг болохыг гоо сайханчид баталжээ. Мөн сэвх арилгахаас гадна байцаа гэдэс цэвэрлэж, арьс цагааруулдаг. Та хүнсний ногооны тусламжтай сэвхнээсээ салахаар шийдсэн бол яг одоо хүнсний дэлгүүр орж, шинэхэн байцаа худалдан ав.

 

 

Алхам №2

 

Байцааныхаа навчыг буцалгаж, хөргө. Нүүрээ цэвэрлэж, дараа нь байцааныхаа шүүсээр угаа. Өдөр 4-5 удаа шүүсээр нүүрээ угаагаад тэжээлийн тос түрх.

 

 

Алхам №3

 

Нүүр тань мэдэгдэхүйц зөөлрөх болно. Одоо өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд, нүүрэндээ маск тавь. Нөсөө толбо арилж, хэд хоногоос сэвх бүдгэрэх учритай. Та энэхүү маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

 

 

Алхам №4

 

Унтахаасаа өмнө байцааны шүүсээ хөвөнд дусаагаад сэвхэн дээрээ тавь. Илүү үр дүнтэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин