Ч.Улаан: УИХ 2016 оны төсвийг байж болох хамгийн өөдрөг хувилбараар баталлаа
2015-11-16

УИХ-аар 2016 оны төсвийг баталсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.

 

 

-2016 оны төсвийн төсөл хэр зэрэг сайн хууль болж батлагдав?

-Энэ төсвийн нэг онцлог нь хямралын үеийн төсөв.Эдийн засаг хямралтай, хөрөнгө мөнгөний хомсдолтой байгаа нөхцөлд сайн төсөв гэсэн ойлголт байхгүй л дээ. Харин хямралыг даван туулах тодорхой арга хэмжээнүүдийг өөртөө агуулсан, агуулаагүй гэж дүгнэж болох байх.

 

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тодорхой арга хэмжээг тусгаж чадав уу?

-Засгийн газраас оруулж ирсэн бодлого нэлээд өөрчлөгдсөн. Нэг хэсгийг нь Засгийн газар өөрөө татаж авсан. Мөн хэлэлцүүлгийн явцад нэлээд өөрчлөлт орсон. Үзүүлэлтээр авч үзэх юм бол алдагдал нь 3.4 хувьтай батлагдлаа. Засгийн газар 3.3 хувьтай байхаар тооцон оруулж ирсэн юм. Энэ мэтээр тооцох юм бол төсвийн үзүүлэлтүүд сайжирсангүй.

 

-Үүнд юү нөлөөлөв?

-Зарлагын реформ дээр анхаарах зүйл байна. Засгийн газар “Төрийн захиргааны бай­гууллагад бүтцийн өөрчлөлт хийнэ, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ, цалингийн зардлыг хэмнэнэ” гэж төсөв оруулж ирсэн. Гэвч энэ саналаасаа үндсэндээ ухарсан. Тийм учраас 130 орчим тэрбум төгрөгөөр цалингийн зардал нэмэгдчихлээ. Эсрэгээрээ орлогоо нэмэх боломж хязгаарлагдмал учраас нэмэгдсэн зардлын хэмжээгээр хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. 2016 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тооцож 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хассан.

 

-Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотой саналуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой, Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэх санал дэмжигдлээ. Эдгээр агентлагийг татан буулгаснаар хэдий хэмжээний хэмнэлт хийнэ гэж тооцсон юм бэ. Мөн хэчнээн хүн ажлаас чөлөөлөгдөх вэ?

-Ер нь анх оруулж ирсэн саналуудаас нэлээд хэсэг нь олонхийн дэмжлэг авсангүй. Тухайлбал, Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэх, Худалдан авах ажиллагааны газар, зарим сан, ажлын албадыг татан буулгах санал нь ажил хэрэг болохгүй боллоо. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой, Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэхээр шийдлээ. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж эрх, үүргийг нь яамдад шилжүүлэхээр тогтлоо. Ингэж бүтцийн өөрчлөлт хийхийн гол зорилго нь төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх, цалингийн зардлыг хэмнэхэд биш байх. Алсдаа зөв бүтэцтэй болгоё, үйл ажиллагааг нь сайжруулъя гэдэг агуулгаар өргөн барьсан болов уу гэж бодож байна. Агентлагуудыг нэгтгэснээр тун бага зардал хэмнэх тооцоотой байгаа. Хоёр, гуравхан тэрбум төгрөгөөр л хэмжигдэж байгаа.

 

-Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх нь буруу, зөв гээд л маргалдсан. Та Сангийн сайдаар олон жил ажиллаж байсан хүний хувьд төсвийн орлого бүрдүүлдэг хоёр агентлагийг нэгтгэж байгаа нь буруу гэж үзэж байгаа юу, эсвэл зөв үү?

-Засгийн газар зардлын реформ хийх цогц санал оруулж ирсэн. Тэр саналынх нь нэг бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар нь ойлгож дэмжсэн. Онолын хувьд энэ хоёр байгууллагыг нэгтгэхэд болохгүй зүйлгүй. Нэгтгээд зохион байгуулчихсан улс орнууд ч байдаг. Гэхдээ амжилттай, үр дүнтэй ажилласан жишээ цөөхөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, бусдаас илүү сайн зохион байгуулж чадвал болохгүй гэх зүйл алга. Харин өнөөдрийн манайхны ажил зохион байгуулж байгаа байдлаас харвал эрсдэлтэй алхам. Зохион байгуулалт, шилжилт хөдөлгөөн, томилгоондоо гол анхаарлаа хандуулаад бүтэн жилийг өөрөө өөртэйгөө барилдаад өнгөрүүлчих вий дээ гэсэн болгоомжлолтой байна. Юу ч гэсэн харж л байя.

 

-Сайн зохион байгуулахын тулд он гарахаас өмнө хуулиудад нь өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа, тийм ээ?

-Зөвхөн хууль эрх зүйн орчныг  нь бэлэн болгохоос гадна бүх бэлтгэлийг нь хангах ёстой. Бүтэц зохион байгуулалтаасаа эхлээд шилжилт хөдөлгөөний асуудлаа ч шийдсэн байх хэрэгтэй. Нэгдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр цоо шинэ нөхцөлд ажиллаж эхэлнэ шүү дээ. Хугацаа маш бага байна. Ер нь аливаа ажлын бэлтгэлийг сайн хангаж байж зохион байгуулахгүй бол эцсийн үр дүн тэр хэмжээгээр мууддаг шүү дээ. Тиймээс он гарахаас өмнө их л ажил хийх хэрэгтэй болох нь.

 

-Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж шинэ бүтцээр ажиллах бэлтгэлийг хангах нь Засгийн газрын үүрэг боловч УИХ-аас шалтгаалах зүйл нэлээд байх шиг байна. Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд тодорхой хугацаанд багтаан батлах төслүүд дээр нэмэгдээд оноос өмнө дээрх байгууллагуудтай холбоотой хуулиудад өөрчлөлт оруулахаар боллоо. УИХ өөртөө улам л их ажил нэмсэн шийдвэр гаргачихаж байгаа юм биш үү?

-Нэгэнт ийм бодлого гаргахаар шийдсэн бол тэр бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Өөр арга байхгүй. Хойш нь тавих гарц ч байхгүй. Тийм учраас хэчнээн их ажилтай байсан ч түүнийг нь хийж өгөхөөс өөр арга алга.

 

-Сангийн сайд анх төсвийн төслөө өргөн барьсан даруйдаа “Төсвийн реформ хийх төсөл өргөн барилаа” гэж тайлбарлаж байсан. Таны ярианаас энэ нь талаар болсон гэж дүгнэж болох уу?

-Реформ гэдэг чинь их том утга санааг илэрхийлдэг юм шүү дээ. Нэгдсэн бодлоготой, тодорхой зорилттой, түүнийгээ хэрэгжүүлэх цаг хугацаа, арга механизмтай төлөвлөлтийг реформ гэнэ. Дээрээс нь нэгдмэл байр суурьтай, улс төрийн дэмжлэгтэй байх ёстой. Харамсалтай нь эрх барьж байгаа улс төрийн хүчин маань төсвийн бодлогынхоо зарим хэсгийг эргүүлж татаад, буцаагаад л эхэлсэн ш дээ. Үүнээс харахад “Анхнаасаа нэгдсэн зорилго, нэгдмэл байр суурьгүй асуудалд хандсан юм байна” гэсэн ойлголт төрж байна.

 

-Засгийн газар зарим саналаа эргүүлэн татсанаас гадна намын бүлгүүд гишүүдийнхээ гаргасан саналыг хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө татаж байгаагаа мэдэгдсэн. Энэ үйлдэл нь хэр зөв жишиг вэ?

-Буруу жишиг гэж бодож байна. Салбар салбараараа мэргэшсэн УИХ-ын Байнгын хороод асуудлаа судлан боловсруулж гаргасан саналыг нь намын бүлгүүд улс төрийн шийдвэрээр татаж авсан нь буруу. Үүний цаана зайлшгүй шийдэх ёстой асуудлууд төр засгийн анхааралд орохгүйгээр үлдчихэж байна шүү дээ. Тийм ч учраас гишүүд бүлгүүдийн энэ шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандсан. Энэ нь ч зөв. Харин анхнаасаа бодлого дээрээ тогтоод  хамаа замбараагүй санал гаргаад мөрөөдлийн жагсаалт цуглуулаад байхгүйгээр зохион байгуулж болно л доо, шууд үг дуугүй татаад авахын оронд. Анхнаасаа задгай явчихаад дараа нь гаргасан саналуудыг татаж байгаа нь асуудалд урвуу байдлаар хандаж байгаагийн л илэрхийлэл.

 

-Сонгуулийн жилийн төсөв баталж байгаа үед хэрэгтэй, хэрэггүй баахан хөрөнгө оруулалтын санал авч таны хэлснээр мөрөөдлийн жагсаалт цуглуулахгүйгээр намын бүлгүүд ингээд шийдчих нь зөв юм биш үү?

-Бүх асуудал хоёр талтай. 2016 оны төсвийн нэг онцлог нь сонгуулийн жилийн төсөв гэдэг агуулга бага шингэлээ. Үүнийг онцлох ёстой байх. Өмнөх сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага олон дахин нэмэгддэг байсан. Ялангуяа хөрөнгө оруулалтын зардал эрс нэмэгддэг байсан. Гэтэл 2016 онд шинээр нэг ч хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхгүй гэж шийдсэн нь улс төрийн эр зориг мөн шүү.

 

-Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбараас бусад салбарын цалингийн санг арван хувиар бууруулах санал дэмжигдсэн. Үүнийг тухайн салбарын албан хаагчдын цалин арван хувиар буурна гэж ойлгож болох уу?

-Засгийн газар төсвийн төслийг өргөн барихдаа “Төрийн болон төсөвт байгууллагуудын цалингийн санг нийтэд нь арван хувиар бууруулъя” гэсэн санал оруулж ирсэн. УИХ төсвийн төслийг хэлэлцэх явцдаа эрүүл мэнд,боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын цалингийн санг арван хувиар бууруулахгүй гэж шийдсэн. Ингэснээр бусад байгууллагын цалингийн сан арван хувиар буурна. Цалингийн сан буурна гэдэг нь хувь хүний нэрлэсэн цалин шууд буурна гэсэн үг биш. Цалингийн сангаа арван хувиар хасуулсан байгууллагуудад 2016 он амаргүй, энэ хэмнэлтэд өртөөгүй газруудад сайхан л санагдаж байгаа байх. Гэхдээ жаахан холыг харах хэрэгтэй. 2016 онд төсвийн байдал өргөс авсан юм шиг сайжрахгүй. Гадаад нөхцөл байдал таатай бус байна. Дотоод нөхцөл байдлаа харахад бас асуудал сайжирна гэж харагдахгүй байна. Дээрээс нь сонгууль болно. Бид чинь ажлаа орхиод улс төрдөө анхаараад сонгуульдаа явчихдаг улс шүү дээ. Энэ мэт шалтгааныг тооцож үзвэл 2016 онд төсөв энэ жилийнхээс ч хүнд байдалд орно. Бодлогоор хэмнэлт хийх бус аргагүй нөхцөлд шахагдаж хасалт хийх шаардлагатай болно. Ингэсэн тохиолдолд цалингийн сангаа 2016 онд арван хувиар хасуулгачихсан аж ахуйн нэгжүүд дараагийн алхам арай хөнгөхөн тусч магадгүй. Цалингийн санг нь огт хасаагүй байсан салбарт ажиллаж байгаа хүмүүст илүү хүнд тусах байх.

 

-Ирэх онд төсвийн нөхцөл байдал улам муудна гэж ярих боллоо. Та ч бас сая тэгж хэллээ. 2016 оны төсвийг батлахдаа үүнийг хэр зэрэг анхаарсан бэ?

-Уг нь ирэх жилийнхээ төсвийг дараагийн жилийнх нь төсөөлөлтэй хамт баталж байгаа шүү дээ. Гэвч “Төсөв, эдийн засгийн байдалд ул суурьтай дүгнэлт хийж холыг харсан бодлого гаргаж чадсангүй дээ” гэх харамсал төрж байна. Ний нуугүй хэлэхэд, бид бодлогоор биш өнөөдрийнхөө хүндрэлтэй нөхцөл байдалд тохируулан бодлого тодорхойлж байна. Жаахан холыг хараад чиг хандлагыг зөв оношлоод түүнийг угтсан бодлогын алхмуудыг хийсэн бол эдийн засаг арай л хурдан хугацаанд сэргэх үр дүнтэй. Харамсалтай нь 2016 оны төсөв энэ тал дээр дутагдалтай батлагдлаа.

 

-Уг нь жаахан алсыг харсан бол зохицуулах боломж байлаа гэж үү?

-Байлгүй яахав. Харамсалтай нь бид тийм хувилбаруудыг авсангүй. Өнөөдөр тулгамдсан асуудлынхаа  хүрээнд л шийдвэр гаргалаа.

 

-Ирэх оны төсөвт  тодотгол хийх нь ойлгомжтой гэсэн үг үү?

-Ирэх оны төсөв яг ямар байхыг онож хэлэх боломж байхгүй шүү дээ. Мөн ирэх онд төсвийн тодотгол хийхгүй гэж хэн ч баталж чадахгүй. Нөхцөл байдал бидний хүссэнээр сайжрахгүй бол төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Бид төсвөө байж болох хамгийн өөдрөг хувилбараар баталсан. Эдийн засгийн өсөлтийг 4.1 хувь байхаар тооцсон. Гэтэл олон улсын байгууллагууд дөрвөн хувь байтугай нэг хувь ч хүрэхгүй гэж дүгнээд байна. Эндээс бид төсвөө ямар их өөдрөгөөр тооцсон нь харагдаж байгаа байх. Өөдрөгөөр тооцно гэдэг чинь сайжирч байгаа эдийн засагт ашигтай, муудаж байгаа эдийн засагт бол алдагдалтай гэсэн үг.

 

-Хэтэрхий өөдрөгөөр тооцсон тохиолдолд төсвийн орлого тасрах нь тодорхой. Ирэх оны төсөвт санхүүжилт орж ирэхгүй байх эрсдэлтэй орлогын төлөвлөлт хэр их байгаа вэ?

-Тийм зүйл их бий. Жишээ нь, өмч хувьчлалын орлого байна. Энэ онд өмч хувьчлалаас 180 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж тооцсон. Гэтэл саяхан хийсэн тодотголоор 110 тэрбумыг нь хаслаа ш дээ. Цаана нь үлдэж байгаа нь бас биелэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл ирэх жил дахиад л өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гээд оруулж ирэх жишээтэй.

 

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед Төрийн банк, Хөрөнгийн бирж гээд томоохон аж ахуйн нэгжүүд хувьчлагдах магадлал тун бага шүү дээ?

-Харин тийм. Заримыг нь дөнгөж сая төсөвтэй хамт хувьчлах объектуудын жагсаалтад орууллаа. Өнөөдрийг хүртэл хувьчлах бэлтгэл хийгдээгүй гэсэн үг. Хувьчлалын бэлтгэлийг нь хийгээд хувьчлаад төсөвт орлого оруулна гэдэг хугацааны хувьд маш шахуу. Тэгээд бүр сонгуулийн жил шүү. Ний нуугүй хэлэхэд, эхний улирлыг дуусгаад л бид сонгуульдаа орно. Гуравдугаар улирал дуусахад сонгууль нэг юм дууссан байж магадгүй. Он дуустал үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй. Ингээд тооцох юм бол өмч хувьчлалын орлого яах аргагүй эрсдэлтэй. Гэхдээ эдийн засгийн хямралтай үеийг далимдуулаад хямдхан хувьчлаад авчихъя гэх хүмүүс байх биз. Харин Засгийн газар ахиухан үнээр худалдаж тэндээс олсон орлогоороо хүндрэлийг даван туулахыг хичээх нь ойлгомжтой.Энэ хоёр сонирхол их хол зөрүүтэй байх юм бол өмч хувьчлал удааширна. Амьдрал залгуулж л байвал хэдээр ч хамаагүй хувьчилна гэж үзвэл төр түмэнд ихээхэн алдагдалтай зүйл болно. Нөгөөтэйгүүр зовлонгоор нь далимдуулан төрийн өмчийг хямдхан авах гэсэн бүлгийн сонирхол явах юм бол луйвар, дээрэм болно. Тиймээс л төрийн өмчийг хувьчлах гэж яарахгүйгээр үйл ажиллагааг нь сайруулж, ашигтай ажиллуулж үнэд хүргэх ёстой.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

Shuud.mn
Сонин хачин
Dave Radband:
Сэргээх шидтэн MAYE MUSK КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭРЭЭР ТА АЮУЛГҮЙ БАЙЖ, алдагдсан хөрөнгө, түрийвчний хаягаа нөхөж авах боломжтой. Хэдэн жилийн өмнө би эргэлзээтэй крипто хөрөнгө оруулалтын платформ ашиглан криптовалютад хөрөнгө оруулалт хийхээр уруу татагдаж, аймшигтай алдаа хийсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам би хөрөнгө оруулалтаа шалгадаг байсан, учир нь энэ нь өдөр бүр өсөх байсан ч төлөхгүйгээр мөнгөө гаргаж чадахгүй байв. илүү их мөнгө, энэ нь намайг нийт 6700,000 доллар алдах хүртэл хоёр жил үргэлжилсэн. Би хэд хэдэн хакеруудтай холбоо барьсан боловч тэд бүгд миний цаг, мөнгийг дэмий үрсэн. Би аль хэдийн сэтгэлээр унасан байсан тул бууж өгч, амьдралаа дуусгах гэж байгаад сүүлчийн бөгөөд эцсийн хакертай холбоо барина. Сэргээх шидтэн MAYE MUSK CYBER SECURITY SERVICES хэлбэрээр олдсон сахиусан тэнгэр. Миний бүх мөнгийг хэдхэн минутын дотор олж авсан гэдэгт би итгэж чадахгүй байв. Би Recovery Wizard Maye Musk хакерын кибер үйлчилгээнд 100% итгэж, 5 одтой үнэлгээ өгдөг. Та ч гэсэн аврагдах боломжтой. Имэйл: Recoverywizardmayemusk@cyberservices.com Вэбсайт: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-11-15
Зочин:
УЛААН гэдэг хун улсын менгений авдрын тулхуур барихаар УЛСЫН МААНЬ ДАНС нь улайчихдаг байсан юм гэлуу???Одоо тэгээд яанаа???
2015-11-16