Жинхэнэ хохирогч нь Сирийн иргэд
2015-11-16

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад энэ амралтын өдөр Парис хотноо болсон цуврал халдлагын үеэр харамсалтайгаар амиа алдсан 129 иргэний гэр бүл болон Францын удирдлагуудад эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр Парис хотноо болсон халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн нь тодорхой хэмээн мэдэгдэж “Парис хотноо болсон аллага Сири улсад сүүлийн таван жил болж байна. Хүмүүс ямар ч шалтгаангүйгээр амиа алдаж байна” гэж хэлжээ.  Ассад мөн жинхэнэ хохирогчдыг Сирийн иргэд хэмээн мэдэгдсэн байна.

 

2011 оноос эхэлсэн Сирийн иргэний дайны уршгаар 300 мянган иргэн амиа алдаж, дөрвөн сая иргэн эх орноо орхин гарсан байна. Мөн 2013 оны долоодугаар сараас хүчирхэгжиж эхэлсэн хэт даврагчдаас болж Сирийн газар нутгийн 60 хувь нь нэн аюултай буюу хэт даврагчдын хяналтад оржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aimshigtai siri hun bolj torson ni tednii buruu gejuu nyalh urs mash iheer ami uregdej bna delhiin ev negdeliin baiguullaga geh met zuils bdguim bhda
2015-11-17
zochin:
ii ene muu irakiin hat davragchiig bugdiig boldog bol tenger nirgeesei
2015-11-16