Хөрсний гулгалт үүсч, 21 хүн амиа алджээ
2015-11-16

Хятадын Жэжян мужийн Лидонг тосгонд хэд хоногийн турш аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүссэн тухай CNN агентлаг мэдээллээ. Хөрсний гулгалтын улмаас 21 хүн амиа алдаж, 16 хүн сураггүй алга болсон тухай Жэжян мужийн аврах албанаас “Синьхуа” агентлагт дамжуулжээ.

 

Лидонг тосгонд 2000 аврагч аврах ажиллагаа явуулж, иргэдийг аюулгүй газар хүргэж байгаа гэнэ. Ойролцоогоор 30 байшин нурж, дахин ашиглах боломжгүй болжээ.  Өчигдрөөс цаг агаар тогтуун болсон учир аврагчид аврах ажиллагаагаа эрчимжүүлсэн байна.

 

Уулын бэл орчимд амьдардаг иргэд их хэмжээний хохирол амсчээ. Мөн тус тосгонд өчигдөр 21.00 цагаас цахилгаан тасарсан болохыг албаныхан мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин