Парис Хилтон: Хүүхэдтэй болохоос айж байна
2015-11-16

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, уран бүтээлч Парис Хилтон сүйт залуу Томас Гроссын хамтаар Австрийн “Seiten Blicke” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ.

 

 

-Та өмнө нь гэрлэхгүй, насан туршдаа ганц бие амьдарна хэмээн ярьж байсан. Таны бодол өөрчлөгдөхөд юу нөлөөлөв?

 

-Бүх охид цагаан даашинз өмсөхийг хүсдэг. Би хүүхэд байхаасаа л хамгийн гайхалтай сүйт бүсгүй болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ энэ бодол жил ирэх тусам өөрчлөгдөж, хуримаас зугтаах, сүйт бүсгүй, эхнэр болохоос эмээдэг болсон. Яагаад бодол минь өөрчлөгдсөн гэдгийг мэдэхгүй байгаа ч одоо бодол минь өөрчлөгдсөн. Би зүгээр л айдсаа ялан дийлсэн. Азаар би мөрөөдлийн ханхүүтэйгээ удаан хугацааны дараа учирлаа. Үнэхээр жаргалтай байна.

 

-Та өв залгамжлагч, асар их хөрөнгийн эзэн. Таны сүйт залуу мөн тэрбумтан. Ихэнх алдартнууд өөрөөсөө доогуур зиндааны нэгэнтэй хайрын холбоо үүсгэдэг. Гэтэл таны сонголт нэг зэрэглэлийнх юм?

 

-Бидний хайрыг мөнгөөр хэмжих хэрэггүй. Мөнгө хайр дурлалтай ямар ч холбоогүй. Би ч гэсэн энгийн нэгэнтэй гэрлэхийн хүсдэг байсан ч тэд бүгдээрээ худалч болохыг ойлгосон.

 

-“Парис Хилтон найз залуутай боллоо” хэмээн хэвлэлүүд шуугиж байвч таны найз залуугийн зураг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байлаа. Харин та хэнээс ч нуухгүйгээр Томасын хамтаар сэтгүүл чимлээ?

 

-Би нууцлахыг хүссэн ч хэвлэлүүд угаасаа бидний талаар мэдээллэх болно. Өнөөдрийг хүртэл ангуучид биднийг дагаж, мөрдсөөр байна.

 

 

-Томас Гросстой хэрхэн танилцсан бэ?

 

-Бид эртний андууд. Нэг л өдөр миний сэтгэлийг булаах болсон. Өөрөө ч мэдэлгүй би энэ залууг хайрлах болсон. Би анх удаагаа эрэгтэй хүнээс ичиж, хацар минь улаасан. /инээв/ Томас яг л оньсого шиг. Бүх зүйл нь давтагдашгүй.

 

-Та өмнө нь олон залуутай нэр холбогдож байсан. Яагаад Томастай гэрлэхийг зөвшөөрсөн бэ?

 

-Энэ талаар асууж, байцаах хэрэггүй. Зүгээр л бидэнд баяр хүргэхийг хүсье.

 

-Таныг кинонд тоглож, дуу дуулж байсныг мэднэ. Харин та өнгөрсөн оноос өөрийгөө эрс өөрчилж, хамгийн их үйлчүүлэгчтэй шөнийн клубуудэд “DJ” хийх болсон. Таны ажил мэргэжил сүйт залууд тань таалагддаг болов уу?

 

-Би өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Хөгжим надад эрх чөлөөг мэдрүүлж буйг мэдсэн. Тэгээд л удаан хугацааны дасгал сургуулилтын үр дүнгээр өөрийн жинхэнэ мэргэжил, сонирхлоо олсон. Томас намайг хүндэтгэдэг. Тиймээс миний сонголтыг хүндэтгэх байх.

 

-Саяхан Томас танд саарал өнгийн “Mercedes-Benz” машин бэлэглэсэн. Та инстаграмдаа “Гэнэтийн бэлэг байж чадлаа” гэсэн. Үнэхээр гэнэтийн бэлэг байж чадсан уу. Ер нь таны сэтгэл юунд догдолдог вэ?

 

-Хэрвээ авах зүйлээ мэдчихвэл гэнэтийн бэлэг болж чадахгүй. Томасын өгсөн машин гэнэтийнх байсан. Тиймээс л би их баярласан. Мэдэхгүй юм. Ер нь байгалийн сайхан миний сэтгэлийг догдлуулдаг.

 

-Та хоёр зургаан сар болзсон. Хуримаа хийх үү?

 

-Хийнэ.

 

 

-Та 34 настай. Хүүхэд төрүүлэхэд хожимдож байна гэж бодохгүй байна гэж үү?

 

-Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. Ойрын хэдэн жилдээ. Гэхдээ ээж болохоос татгалзаж байгаа хэрэг биш. Зүгээр л надад хугацаа хэрэгтэй байна.

 

-Яагаад хүүхэдтэй болохоос эмээгээд байгаа юм?

 

-Сайн мэдэхгүй байна. Зүгээр л хүүхэдтэй болохоос айж байна.

 

-Таны инстаграмын зураг анхаарал татлаа. Францын төрийн далбаатай уйлж буй нүд?

 

-Энэ зул сараар Парис хотноо очих төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь энэ төлөвлөгөө хэрэгжихгүй. Би жилд олон удаа Парист очдог. Гэхдээ энэ оныг дуустал Парис очихгүй. Ээж маань энэ хотод тун хайртай. Энэ жил Лондон хотноо зул сарын баяраа тэмдэглэх болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ Ч ХАРИН ЕСТОЙ,УУЧЛААРАЙ, ХУЦДАГ ХАЛТАР БНА ДАА. ЖИРИЙН ТЭРБУМТАН БИШ ХVМVVС БVГД ХУДАЛЧ ГЭНЭ VV. БИ ЖИРИЙН НЭГ САЙХАН АМЬДРАЛТАЙ, ГЭР БVЛ VР ХVVХЭДТЭЙ ХVН,АМЬДРАЛДАА БИ ХУДЛАА ХЭЛЖ VЗЭЭГVЙ. ХУДЛАА ХЭЛДЭГГVЙ ОЛОН Ч ХVНИЙГ БИ ТАНИНА. АМИНДАА eeР ШИГ НЬ ТЭРБУМТАН БИШ БОЛОХООР ЖИРИЙН ХVМVVСИЙГ ЯДУУ ГЭЖ ДОРОМЖИЛЖ Б-АА ЮМ Б-НА Л ДАА .VХЭХДЭЭ БVХ ХeРeНГee АВААД АВСАНД ОРОХЫГ НЬ ХАРЬЯ!
2015-11-17
asd:
ene nuguu boov huhuh dyrtai porno kinotoi huuhen bnshd
2015-11-16
ганаа:
ене хуухнииг монготеи болохоор нег шаана даа
2015-11-16
ZOCHIN:
Bayar hurgie Paris hilton
2015-11-16
ZOCHIN:
Bayar hurgie Paris hilton
2015-11-16
Зочин:
Ядаргаатай юм юунаас нь айдаг байнааа
2015-11-16