Бан Ги Мүн Пхеньянд айлчилна
2015-11-16

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ долоо хоногт Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо айлчилж, тус улсын удирдлагуудтай уулзахаар болсон талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ким Чен Унтай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар болжээ. Гэхдээ Бан Ги Мүн энэ долоо хоногийн хэд дэх өдөр тус улсад айлчлах мөн айлчлал хэдэн цаг үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Өнгөрсөн тавдугаар сард Бан Ги Мүн тус улсад айлчлахаар болсон ч 23 цагийн өмнө айлчлалаа цуцалсан билээ. Тэрбээр айлчлалаа цуцалсан шалтгаанаа тайлбарлаагүй ч Ким Чен Ун түүнийг хүлээн авахаас татгалзсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Пхеньян НҮБ-ын удирдлагуудыг 20 жилийн турш хүлээн аваагүй байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин