Б.Батбилэгээр бамбай хийгээд хариуцлагаас зугтаж болохгүй
2015-11-16

“Эрдэнэс Таван толгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ  хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаах үйлдэл гаргасан.  Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн нар байр сууриа илэрхийлж  мэдээлэл хийв.   Гишүүд энэ хэрэг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрөх асуудал биш, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хариуцлага хүлээж огцрох хэрэгтэй гэв.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-“Эрдэнэс Таван толгой”-н ажилчид ажлын байраар л хадгалж үлдэх гэсэн. “Эрдэнэс Таван толгой” “МакМахон” компанийн охин компани болох “TTJVCO” компаниар зүүн Цанхиас нүүрсээ олборлуулах гэрээ 2011 онд хийсэн. Гэтэл тэд баруун Цанхиас хоёр дахин үнэтэй олборлолт хийгээд байсан. Монгол Улсад алдагдалтай байсан учраас 2014 онд УИХ-ын ажлын хэсэг шалгаад өндөр өртөгтэй олборлож болохгүй, олборлолтын өртгөө хямдруул гэдэг үүрэг өгсөн. Тэгсэн “TTJVCO” компани “олборлолтын өртгөө бууруулах юм бол бид танай ажилчдаар олборлуулахгүй. Хятад ажилчдаа оруулж ирж, олборлуулна” гэсэн. Тэгэхээр эдгээр ажилчин өөрсдийнхөө төлөө тэмцэх нь зүйн ёсны хэрэг. Учир нь тэд төрийн өмчит компанид ажиллаж байгаа төрийн ажилчид. Тус компанийнхан 2011 онд МАНАН-гийн Засгийн газар “TTJVCO”  компаниар 2017 он хүртэл олборлолт хийлгэнэ” гээд гэрээ байгуулчихсан. Хэрвээ гэрээгээ цуцалбал бид 100 сая.ам долларын өрөнд орно” гэх хариуг хэлээд сууж байна. Ийм алдагдалтай гэрээ хийж, алдагдатай нүүрс олборлолт хийлгэж, төрийг ийм олон зуун сая ам.долларын алдагдалд оруулах гэрээг МАНАН хийсэн.  Тэгэхээр энэ хэрэгт гарцаагүй Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Б.Батбилэгийг ажлаас нь халаад бамбай хийгээд энэ асуудлыг хаах гэж байна. Б.Батбилэгээр бамбай хийгээд ард нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь үлдэж болохгүй. Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулах ёстой. С.Баярцогт ч мөн адил ТУЗ-ийг тэргүүлдгийнхээ хувьд огцрох ёстой гэхдээ мөн л багадна. Засгийн газар өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг энэ хариуцлагыг хүлээх ёстой. Засгийн газрыг огцруулах маш том хүндэтгэх шалтгаан бол энэ үйл явдал мөн гэж бодож байна хэмээлээ.

 

Түүнчлэн  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”-г хил давуулаад шидэх гэсэн башир арга. Тиймээс цаашид цөхрөлтгүй тэмцэж ажлын байраа авч үлдэн Ч.Сайханбилэгийг огцруулах хүртэл тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Ene Uyangaar ESaid hiilgeh yumsan. Onoltoi l yum yarih yum. Chuham tsag deeree yamar baih yum gehees... 5 honohgui ogtsroh baih daa.
2015-11-17
teui:
kkkkkkkk
2015-11-17
zochin:
ailiin jorlon bituureed,nuxurni uur xuuxenteesuilervel erunxii said buruutao yu iysngaa chavkaa aan chinii logik bol ingej l oilgogdoj bn
2015-11-16
Зочин:
Yu ch xiixgyi chalchaad syygaad bhaar yls turch boldog yum bh das
2015-11-16
zochin:
yum yum ruu uschsen jinxene gudamjnii uls turch bndaa ene uyangaa.jinxene erveehee ene xund meddeg yum bn uu
2015-11-16
Зочин:
Эрдэнс 5 толгой ТУЗ-аасаа эхлээд бүгд Сэлэнгийн угшилтай бүгд л Баярцогтийн хүмүүс. Дарга битгий хэл бага тушаалынхан ч мөн адил даа
2015-11-16
Zochin:
Ter unen shuu
2015-11-16
Зочин:
Уянга өөрөө суудлаа тавьж өгмөөр юм даа
2015-11-16
Зочин:
Уянга бас Эрдэнэс таван толгойг өлгөөд авчихлаа шүү популизимдах өөр шалтаг олдоогүй юм байхдаа чааваас
2015-11-16
Иргэн:
ЕС-ийг огцруулахаас өөр ажил олдохгүй л байгааам бх даа хөөрхий хахаах
2015-11-16
Зочин:
Энэ Уянга бас их шоудах дуртай хүн юм аа. Хамтдаа нэг санаа бодлоор улс орноо эдийн засгаа хөгжүүлье босгьё гэхийн оронд гарын үсэг цуглуулаад явж байх шиг. Яах гэж ийм хөлдүү нөхдүүдийг сонгодог байна аа !!!!
2015-11-16
Зочин:
Таван Толгойгоос илүү хүнд нөхцөлтэй өөрөөр хэлбэл 2-3 дахин их шороо ухаж байж нүүрсээ гаргаж авдаг Багануурын уурхай өртөг ашиг бүх зардал нь ороод нүүрсээ 27500₮-өөр борлуулж байсан байхад эдний нүүрс олборлох зөвхөн өртөг нь 40 ам.доллар буюу 80 орчим мянган төгрөг байна. үүнийг удирдлагуудых нь ярилцлагаас сонсож байсан юм байна. Энэ бол улс төрчид, тэдний гар хөл бологчид монголын баялаг, хөрөнгийг улаан цагаан зувчуулж буй хэрэг юм. Ард түмэн минь энэ хулгайч луйварчдаар хэдий болтол баялагаа луйвардуулаад зүгээр хараад сууж байх вэ?
2015-11-16
bats:
Sain duraaraa ogtsorwol nerend tsewer dee uynga zuw l helj bn nuguuduul ni chadahgui l de
2015-11-16
rey:
yuangaa gichii mine henii zahialgaar huzaad bna chi ter hudlaa shuumjildeg bayartsogtiigo hoshnogd za yu zahialgaar jigjidiig hamsaatuulad baival enhsaihandaa shaalguul
2015-11-16
rey:
yuangaa gichii mine henii zahialgaar huzaad bna chi ter hudlaa shuumjildeg bayartsogtiigo hoshnogd za yu zahialgaar jigjidiig hamsaatuulad baival enhsaihandaa shaalguul
2015-11-16
Hurdan:
Ogtsor
2015-11-16
Зочин:
Bymbasaixang ogzruulaach
2015-11-16
зочин:
сайханбилэг гуай өөрийн хүсэлтээр суудлаасаа буувал зүгээрсэн. ийм их алдаа дутагдал, бухимдал нийгэмд бий болгочихоод....
2015-11-16