Д.Булганыг саатуулан шалгаж байна
2015-11-16

Гэрэл зургийг MPA.MN

 

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тараагдаж, зарим мэдээллийн сайтаар цацагдсан.

 

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудалд албан ёсны тайлбар өглөө. Тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Д.Булганыг саатуулсан нь үнэн. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж буй учир өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

 

Б.Хүлэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин