Хохирогч С.Эрдэнэ
2015-11-16

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө шатааж олон нийтийг цочролд оруулсан.

 

Түүнийг галд өртсөний улмаас биедээ 36-40 хувийн түлэгдэл авсан гэдэг дүгнэлтийг эмч гаргасан. Тэрбээр ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна.

 

Харин С.Эрдэнэтэй холбоотой хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас С.Эрдэнийг хохирогчоор тогтоож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйл /Бусдыг амиа хорлоход хүргэх/ ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

С.Эрдэнийг хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаах үйлдэл хийсний дараахан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж, тус компанийн Хууль эрхзүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билэгтийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene zuil angi chini uul uurhain said bolon busad darga nart hamaatai yum bishuu
2015-11-17