Ерөнхийлөгч Францыг зорилоо
2015-11-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсыг зорилоо. Тэрбээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Түүний айлчлал энэ сарын 18-19-ны өдрүүдэд үргэлжилнэ.  

 

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар бараалхана.

 

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлэх бөгөөд Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yamar ih er zorig ve
2015-11-17
Зочин:
энэ хүнд монголчууд та нар ямар ч падгүй
2015-11-17
Эбэ:
Улаанбаатарын утаанд,та нарын хэрүүл дунд амьдрах хэцүү байна.Хааяа нэг гадаадад салхинд гарч,хошгирсон шиг ...явж байвал ямар вэ гэж бодоод...
2015-11-17
Зочин:
Яах гээд далдагнаад байгаам бол доо... Юугаа ч хайж мөнгө үрээд явдым
2015-11-17
Зочин:
хэд хоногийн өмнө явахгүй
2015-11-17