Төрийн хайрыг даасангүй
2015-11-17

Өнөөдрөөс ердөө 10-хан өдрийн өмнө төрийн энэрлээр төмөр торны цаанаас гарч, наранд ил амьдрах бүрэн эрх чөлөө өвөртлөн харьсан. Гэхдээ гэнэт олдсон эрх чөлөөгөө хэтрүүлж, хазгай гишгэх эрх өршөөгдсөн 2071 хүнд байхгүй. Өөрийн санамсар болгоомжгүй байдал, хариуцлагагүй үйлдэл зэргээсээ болж нэг удаа алдсан тэднийг дахиж битгий алдаасай гэж хүсэж, залбирсан хүн ч олон бий.

 

Гэвч тэдний зарим нь төрийн хайр, олны итгэлийг даасангүй. Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж, энэ сарын 6-ны өдөр хорих ангид ял эдэлж байсан ялтнуудыг ялаас чөлөөлж, гэрт нь хариулсан. Түүний маргааш өдрөөс эхлээд өршөөлөөр суллагдсан хүмүүс Эрдэнэтэд танхайран хоригдож байна, хүүхдээ салхилуулж явсан эмэгтэйг дээрэмдлээ зэрэг чимээ олон нийтийн цахим хуудсаар дуулдсан. Харин цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эдгээр мэдээллийг ташаа болохыг хэлж, өршөөгдсөн иргэд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй болохыг нотолж байсан. Энэ бол 11 дүгээр сарын 9-ний даваа гараг.

 

Тэгвэл түүнээс долоохон хоногийн дараа өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан иргэд холбогдсон гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Орон нутагт гурван иргэн гэмт хэргийн сэжигтнээр татагдсан байна. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан иргэдийн 800 орчим нь амьдарч буй Улаанбаатар хотод таван хүн гэмт хэрэгт холбогджээ. Өршөөгдсөн иргэд хулгай, танхайн гэмт хэрэгт холбогдсон гэж эх сурвалж хэлж байсан.

 

Төрийн энэрэлд багтсан 2071 хүнээс найм нь гэмт хэрэгт холбогдчихож. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж, хорихоос ялтнууд суллагдах сургаар үнэн сэрэмжилж, худал айсан дүр үзүүлэгсэд олшрох үед "Өршөөгдсөн хүмүүсийн 5-7 хувь нь л дахин гэмт хэрэгт холбогддог" гэдэг тайлбарыг албаны хүмүүс өгч байсан. Энд тоо чухал биш цөөн байх тусмаа сайн. Гэхдээ байхгүй бол бүүр ч сайн. 

 

Хэдхэн хоногийн өмнө Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 заалтын дагуу Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145.3/, Танхайрах /Эрүүгийн хуулийн 181.2/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассан. Үүний дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, эдлээгүй үлдсэн ялын хэмжээ нь хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн иргэд гэртээ харьсан. Тэд хоёр дахь удаагаа алдаагүй байгаасай даа.

 

Дахиад алдсан хүмүүсийн өмнөөс харамсмаар. Заавал болохгүй юм хийж гэмт хэрэгтэн болох ёстой гэж үү. Төрийн буяныг дааж, хэдэн жил, сар, хоног тоолон уучилж, хүлээсэн гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрахгүй дээ. Хүлээх, тосох нэгэн үгүй гэж гоморхолгүй, хэдэн жил суусан "аав"-ынхаас гарлаа гэж сагсууралгүй эрх чөлөөний мөн чанар, үнэ цэнийг ухаж ойлгохгүй яав даа.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн хайрыг даахгүй муусайн хүний оронцогнууд...
2015-11-18
Зочин:
Ардчилсан намынхан цагаан захтангуудаа өршөөх гэж л ийм хавтгайрсан заваан юм хийсэн шдээ
2015-11-17
zochin:
sda yma bichij bgn ch ter bichvvlj bgn ch ter sullaj bgnch ter suulgaad hvmvvjvvlj bgn n ymu
2015-11-17
Unshigchtai sanal niilj bna:
Нээрээ сэтггүлч хүн бичсэн юм уу? Утга авцалдаа найруулга 0 байна
2015-11-17
unshigch:
Б.Хүлэг та өөрийн бичсэн нийтлэлээ эргээд хар даа утга найруулгын хувьд авах юм алга юун ч их нуршдагийн. Өөрийн эргэцүүлэл, гэмт хэргийн тойм 2 чин авцалдахгүй бн нийтлэлч сэтгүүлч хүн ийм мэдлэгтэй бж болохгүй шд.
2015-11-17
Munkh:
Шоронг аавынх гэж нэрлэдгээ болимоор байна. Өөрийн эцгээ бодоод үз. Чи эцгээ шорон гэж нэрлэж байгаатай адил. Сэтгүүлч нар нэг бодоод үз дээ.
2015-11-17
bb:
neg orchool garj ircheel bi tiim ta nar iim gej hvn shantaachildagshdee yal bol yal shig bolgoj hashraaj uhaand n yum suulgah heregteishdee. zarim n garj irched l tom tom yariad l bdagig bodhod jargaj bgad garj irsen yum shig l bh yum
2015-11-17