Бан Ги Мүн Пхеньянд очжээ
2015-11-17

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хойд Солонгос улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр Пхеньян хотноо очиж, албаны хүмүүстэй уулзалт хийж буйг Өмнөд Солонгосын талаас уламжлав. Айлчлал нууцын зэрэглэлтэй болж буй бөгөөд хэзээ өндөрлөх нь тодорхойгүй байна.

 

НҮБ-аас мэдээлснээр энэхүү айлчлалын гол зорилго нь “Бан Ги Мүн Пхеньяны цөмийн хөтөлбөр болон тив алгасах пуужинтай танилцах” гэжээ. Ийнхүү 20 жилийн дараа анх удаагаа НҮБ-ын тэргүүн Хойд Солонгос улсад айлчилж байна.

 

Бан Ги Мүн айлчлалынхаа хүрээнд тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзах зорилготой байгаа юм. Тэрбээр Ким Чен Уныг цөмийн хөтөлбөрөө царцаахыг ятгах сонирхолтой байгаа гэнэ.

 

2011 оноос НҮБ, тус улсад олгодог цагаан будааны тусламжаа зогсоож, хүнсний хориг тавьсан юм. Бан Ги Мүн айлчлалынхаа дараа энэхүү хоригоо цуцлах магадлалтай хэмээн гэрчүүд мэдээллээ. Тэрбээр Пхеньян дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа Сөүл хотноо ажлын айлчлал хийх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин