Хакерууд хэт даврагчдын эсрэг нэгдлээ
2015-11-17

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Anonymous” гэх хакерийн бүлэглэл Парис хотноо цуврал халдлага үйлдсэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Хэт даврагчид өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан Парис хотноо халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа тус хакерийн бүлэглэл тэдний эсрэг нэгдэхээр болсон байна.

 

“Anonymous” бүлэглэлийн гишүүн франц хэлээр өчигдөр “Youtube.com” сайтаар дамжуулан “Олон мянган хүнийг айдаст автуулсан та бүхэн тун удахгүй хариугаа авах болно. Бид тун удахгүй хөдлөх болно. Бэлэн бай” хэмээн мэдэгджээ.

 

Хакерууд хэт даврагчдын ашигладаг олон нийтийн сүлжээг хакердахаас гадна тэдний байршлыг тогтоож, тагнуулынханд мэдээлэл дамжуулах гэнэ. Мөн идэвхитэй үйл ажиллагаатай хэт даврагчдын твиттер, фэйсбүүкийг устгахаар төлөвлөж буйгаа дуулгав. “Интернэтийн тусламжтай тэднийг байршлыг олж, устгах болно. Тэд биднээс ухаантай биш” хэмээн хакерууд мэдэгджээ.  

 

АНУ-ын Тагнуулын байгууллагаас тогтоосноор “Иракийн хэт даврагч бүлэглэл 100 мянган дайчинтай. Тэдний 40 хувь нь олон нийтийн сүлжээг байнга ашигладаг” гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene zuv shuu
2015-11-18