С.Эрдэнийн хэрэгт хэнийг ч сэжигтнээр татаагүй
2015-11-17

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдэлд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хохирогчоор тогтоож, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудыг бусдын амиа хорлоход хүргэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа гэж мэдээлсэн.

 

Харин Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс уг мэдээллийг үгүйсгэж залруулга хийв. Үүнд "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо TV-9 телевизийн байранд 11-р сарын 13-ны 12 цагийн үед “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйлдвэрчиний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ нь хэвлэлийн бага хурал хийж байхдаа хуванцар савтай шатамхай шингэн зүйлийг  биеэн дээрээ асгаж  өөрийгөө шатаасан үйлдэлд  Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл /Бусдыг амиа хорлоход хүргэх/  95.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн С.Эрдэнийг хохирогчоор тооцон шалгаж байна.

 

Хэрэгт холбогдуулан одоогоор ямар нэгэн байгууллага, хувь хүнийг сэжигтнээр тооцон шалгаагүй бөгөөд хэвлэл мэдээлэлийн байгууллагууд олон нийтэд мэдээлэл хүргэхдээ ташаа ойлголтыг төрүүлэхүйц  мэдээлэл тараасныг үүгээр залруулж байна" гэжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
S.erdene uuruu uurtuu hohirogch.un er heer setgetsi in n ubchtei sanagdsan shuu.
2015-11-17
zochin:
heniigee ch sejigtneer tatahav dee. cameriin umnu ooriigoo shataachihsan yum chine
2015-11-17
Soliotoi:
Yugeed tenegteed baigaa um baina, uuriiguu shataasan hunii buruug haij baigaa bol ter S.Erdene chini uuruu shuu dee, nasand hursen shantaaj uvgun.
2015-11-17