1000 Ахлагчийн чуулга уулзалт болно
2015-11-17

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан билээ. Энэ нь мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болоход Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний голлох хувийг эзэлдэг ахлагч нарын хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын тогтолцоог төгөлдөржүүлж, тэдний мэргэжлийн чадавхи болон нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд ч ЗХЖШ болон Зэвсэгт хүчний ангийн удирдлагууд ахлагч нартаа хандсан хэд, хэдэн бүтээлч ажлууд хэрэгжүүлээд байна. Тэгвэл батлан хамгаалах салбарын удирдлагууд нэг жилийн  хугацаанд өрнөсөн энэхүү ажлын төгсгөлд Төрийн ордны Их танхимд ирэх сарын дундуур 1000 ахлагчийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтад Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнээс гадна  Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын ахлагч нар оролцож нээлттэй ярилцах юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene doorh yostoi hutsna biz ene shig said oirni heden jil harsangui jinhene samarch bgaa Hun de
2015-11-18
Зочин:
Ene doorh yostoi hutsna biz ene shig said oirni heden jil harsangui jinhene samarch bgaa Hun de
2015-11-18
Ц.Цолмон сайд:
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бусад улс төрчид шиг шоудахгүй, салбараа яг л сайн удирдаж байна даа.
2015-11-17