Жон Траволта: Би ижил хүйстэн биш
2015-11-18

Холливуудын нэрт жүжигчин Жон Траволтагийн “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Life on the Line” кинонд тоглосон юм. Тус уран бүтээл ирэх онд нээлтээ хийнэ.

 

 

-Сүүлийн үед нээлтээ хийгээд буй кинонуудыг хоёр ангилж байна. Эхнийх нь хийсвэр. Хоёр дахь нь бодит амьдралаас сэдэвлэсэн. Сүүлд нээлтээ хийсэн кинонуудыг үзээд л би ийм бодолтой болчихлоо?

-Үлгэр, адал явдалт кинонуудын зохиолыг зохиолч тархинаасаа ургуулан бичдэг. Харин бодит амьдрал бол түүхийн үе эсвэл хүмүүсийн сэтгэлд тодоос тод үлдсэн үйл явдлаар кино хийдэг. Кино урлаг энэ хоёрын тусламжтай алдаршсан. Олон жилийн өмнө энэ хоёрын завсар үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн. Бодит амьдралаас сэдэвлэсэн мэт харагдах боловч хэзээ ч бодит амьдралд тохиолдохгүй зүйлтэй учрах гол дүртэй гэх мэт. Мөнхийн амьдрал, мөнхийн ус, лусын дагина гэх мэт. Хүмүүс бодит гэхээсээ илүү хийсвэр кинонд их татагдах болсон учир найруулагчид, зохиолчид бага зэрэг арга барилаа өөрчилж буй хэрэг.

 

-Та үзэгчийн хувиар ямар төрлийн кино үздэг вэ?

-Би юу. Аймшгийн кино үзэх дуртай. Сардаа гурваас доошгүй удаа аймшгийн кино үздэг. Би “Хөрөө” киноны фэн. Үнэхээр сайн бүтээл болсон. Миний нэг мөрөөдөл бол аймшгийн кинонд тоглох. Хүйтэн зэвсэг бариад л хэн нэгнийг ангуучлах. Харин зугтаах нэгэн болмооргүй байна. Угаасаа миний гадаад төрх тохирохгүй. /инээв/

 

-Яагаад аймшгийн кино таны сэтгэлийг татах болов?

-Мэдэхгүй юм. Бага байхаасаа л аймшгийн кино үзэх дуртай байсан. Нэг удаа ойд ганцаараа хонож байлаа. Их айсан. Тэрнээс хойш барагийн зүйл намайг айлгахаа больчихсон.

 

-Ойд ганцаараа хоносон шалтгаан?

-Эр зоригоо шалгахыг хүссэн. Би ер нь этгээд зүйлд татагддаг.

 

-Таны гэргий Келли Престон үнэхээр үзэсгэлэнтэй. Та эхнэрээрээ бахархдаг уу. Анх удаа уулзаж буй эмэгтэй хүний аль хэсгийг эхэлж хардаг вэ?

-Би эхнэрээрээ гоёдог. Учир нь миний эхнэр дотроосоо болон гаднаасаа жинхэнэ утгаараа гэрэлтдэг. Анх хараад л дурлаж билээ. Би эхнэрийнхээ арьсанд их дуртай. Мөн анх уулзаж буй эмэгтэй хүнийхээ арьсыг эхэлж хардаг.

 

 

-Таныг ижил хүйстэн хэмээн хэвлэлүүд бичдэг. Эдгээр мэдээлэл таны гэргийг хэр бухимдуулдаг вэ?

-Их. Ийм утгагүй ярианаас болж бид муудалцаж явлаа. Би үнэнээ хэлмээр байна. Би ижил хүйстэн биш.

 

-Тоглосон кинонуудаа үзэх дуртай юу?

-Мэдээж хэрэг. Би тоглосон киногоо хүүхдүүдээ хэмээн бодож, үргэлж хайрлаж явдаг. Тэдэнгүйгээр жүжигчин Жон Траволта гэж байхгүй. Бид үргэлж цуг.

 

-Сүүлд “Life on the Line” буюу “Мөрөн дээрх амьдрал” кинонд тоглосон. Кино албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа ч олон мянган үзэгчийн дунд хүлээлт үүсгээд байна. Киноны трейллерийг үзэхэд цахилгаанчны дүр бүтээж буй мэт харагдсан?

-Энэ кинонд мэргэжилдээ эзэн байхын тухай өгүүлэх болно. Хэрвээ чамайг хэн нэгэн шатнаас түлхэн унагаахгүй л бол чи өөрийн хүсэлтээр тэр шатнаас унахгүй байх хэрэгтэй. Би энэ кинонд тоглож байхдаа цахилгаанчин мэргэжлийн сайхан бас муухайг олж мэдсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд 75 мянган цахилгаанчин эр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гадны хүчин зүйлээс болж амиа алдаж, хохирол амссан болохыг мэдсэн. Киноны үйл явдал жинхэнэ амьдралын тухай өгүүлэх болно. Америкийг чиглэн ирсэн хар салхины улмаас олон мянган өрх цахилгаангүй болно. Хаа нэгтэй тасарсан цахилгаан гүйж буй утсыг залгах ажил гүйцэтгэх болно. Хэдий зураг авалт боловч би маш их бухимдаж, өөрийгөө захирч чадахгүй байсан. Үнэхээр стресстэй мэргэжил. Цалин бага мөртлөө хэтэрхий хүнд мэргэжил. Хөдөлмөрийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яг хэн нь үнэн сэтгэлээсээ ажиллаж буйг олох хэрэгтэй.

 

-Үнэхээр сайхан уран бүтээл байна. Үзэх хүсэл төрлөө. Энэ ярилцлагын дараа киноны нэр хүнд өсөх байх?

-Эргэлзэхгүй байна.

 

 

-Хэзээ ч очихыг хүсэхгүй байгаа насан дээрээ та ирчихлээ. 60 нас. Ямар байна?

-Хэдэн жилийн өмнө 60 нас гэхээр дотор минь муухай оргидог байсан. Харин энэ насан дээр ирчихсэн чинь тийм ч онцгүй биш байна. Насаа тоох завгүй ажиллаж байна. Энэ жил гурван уран бүтээлд тоглолоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Erguu uher chinii bichseniig unshlaa yu
2018-11-10
murun:
Amjilt deegii
2015-11-19