Хууль бус галт зэвсгийн наймаачдыг барьжээ
2015-11-18

Байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсэг сум, хэрэгслийг хууль бусаар зарж борлуулдаг бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15-р хороо 13-р хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалтын ажиллагаа явуулж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

 

Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашинаараа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байхад үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдийг Нарантуул олон улсын худалдааны төвөөс саатуулсан байна. Улмаар "Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн чингэлэгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориулалттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн бууны сум 6000 гаруй ширхэг  хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хураан авчээ.

 

Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарж борлуулсан үйлдэлд нэр бүхий дөрвөн иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Нарантуул дахь өргөтгөл контейнеруудын дэргэд зогсоод Сум зарна гэж үглэдэг авгай олон бий. Цагдаа нар нь ч тоохоо больсон ийм наймаачин дахиад ч байгаа, сайн шалгах хэрэгтэй!
2015-11-19
Уншигч:
Нарантуул дахь өргөтгөл контейнеруудын дэргэд зогсоод Сум зарна гэж үглэдэг авгай олон бий. Цагдаа нар нь ч тоохоо больсон ийм наймаачин дахиад ч байгаа, сайн шалгах хэрэгтэй!
2015-11-19
zochin:
Zov yum xiijee.Mongoliin xeden tsooxon an amitdiin Ami avragdjee.
2015-11-19
Уншигч:
Нарантуул дахь өргөтгөл контейнеруудын дэргэд зогсоод Сум зарна гэж үглэдэг авгай олон бий. Цагдаа нар нь ч тоохоо больсон ийм наймаачин дахиад ч байгаа, сайн шалгах хэрэгтэй!
Уншигч:
Нарантуул дахь өргөтгөл контейнеруудын дэргэд зогсоод Сум зарна гэж үглэдэг авгай олон бий. Цагдаа нар нь ч тоохоо больсон ийм наймаачин дахиад ч байгаа, сайн шалгах хэрэгтэй!
zochin:
Naran tuul zahiin alt mongpnii haviar sumnii chenj geh humuus bnga bdag shuu dee tsagdaa nar odool medej bgaa yumuu hunbugd l meddeg shuu
2015-11-18
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-11-18
Зочин:
эд бол цагдаа нар
2015-11-18
Зочин:
энэ сум зардаг хүмүүсийг хэн зогсоох вэ гээд харж л байлаа. дүүргийхэн цагдаа нар огт тоодгүй байсан юм. харин цагдаагийн ерөнхий газар нь үүнийг одоо л таслан зогсоож байгаа болтой
2015-11-18
turuu:
uhseniinh n terrost baihav de zahiin sumhii chenzhuud l biz
2015-11-18
zochin:
zardag gants delguuriinh n une tengert hadchihsan, busad ulsad hairtsag sum avah uneer 1 shirheg sum zardag ulsad zah deer zardag hyamd sum ruu humuus hoshuuralgui yahav dee.
2015-11-18
Зочин:
СУМАА ДЭЛГҮҮРТ ЗАРААЧ.БАЙХГҮЙ БОЛОХООР ШАГИЙН СУМ АВАХААС ӨӨР АРГА АЛГА ДАА.
2015-11-18
k539:
ТЕРРОРИСТ АЖИЛЛАГАА ХИЙХ ГЭЖ БАЙСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ, зЭВСГИЙН НАЙМАА МОНГОД АЛЬ ХЭДИЙН ДЭЛГЭРЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ.........
2015-11-18
k539:
ТЕРРОРИСТ АЖИЛЛАГАА ХИЙХ ГЭЖ БАЙСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ, зЭВСГИЙН НАЙМАА МОНГОД АЛЬ ХЭДИЙН ДЭЛГЭРЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ.........
2015-11-18