”Төмөр нар”-ыг зориорой
2015-11-18

Хүүхдэд зориулсан, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон уран бүтээл, уран сайхны кино төдийлөн гараад байдаггүй. Тэгвэл кино зохиолч Ж.Буянтөгсийн зохиолыг нь бичиж, найруулагч Л.Ган-Эрдэнийн найруулсан "Төмөр нар" кино өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн. 

 

Хүүхдийн гэнэн томоогүй үйлдэл, алдаа оноо, өнөөгийн нийгмийн бодит байдлыг харуулсан энэхүү кино үзэгчдийн сэтгэлд хүрчээ. Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болохийн эхлэл тавигддаг. Өнөөөдрийн үйлдэл маргаашийн дадал болдог. Тэгэхээр ээж аав, томчууд хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч зөв жолоодох ёстойг "Төмөр нар" кино ойлгуулж чадна. Хүү, охиноо дагуулаад кино театрыг зорьж "Төмөр нар"-ыг үзээрэй.

 

Дашрамд сонирхуулахад энэхүү кинонд найруулагч Лодойдамбын Ганэрдэнэ, зохиолч продюсер Жанцмаагийн Буянтөгс, продюсер Пүрэвсүхийн Бэрхээдэй, Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг ажиллажээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин