Цэргийн албан хаагчдад зориулсан үзэсгэлэн гарав
2015-11-19

Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Батлан хамгаалах яам нь хэд, хэдэн байгууллагатай санамж бичиг байгуулсан билээ. Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ХААН банкны удирдлагуудтай алба хаагч нартаа хөнгөлттэй зээл олгуулахаар гэрээ байгуулсан.

 

 

Хамгийн сүүлд Төрийн орон сууцны корпорацитай "Буянт-Ухаа-2" хорооллоос цэргийн алба хаагчдад квот олгуулахаар гэрээлсэн юм. Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл хамтран  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын танхимд орон сууцны компаниудыг урьж цэргийн алба хаагчиддаа танилцууллаа.

 

Хөнгөлттэй үнээр орон сууцаа борлуулах аж ахуйн нэгжүүд манай цэргийнхэнд танилцуулгаа хийж, ХААН банкныхан найман хувийн хөнгөлөлттэй зээлийнхээ талаар мэдээлэл өгөв.

 

Энэхүү үзэсгэлэнгээр барилгын 20 гаруй аж ахуй нэгж орон сууцаа танилцуулсан бөгөөд тэдний санал болгож ханш нь 1 метр квадрат нь 1.200.000-2.500.000 төгрөгийн үнэтэй байв. 

Shuud.mn
Сонин хачин