МИАТ шинэ үйлчилгээ нэвтрүүлэв
2015-11-19

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын  Кангнам дүүрэгт байрладаг “City Airport” агенттай хамтран ажиллаж эхэллээ.

 

 

Зорчигчид “City Airport” агентын нэгдүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгэлээ хийлгэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчон ОУНБ-д хүрнэ. Түүнчлэн “Инчон” ОУНБ дах тусгай гарцаар шууд нэвтрэх болно.

 

МИАТ ХК “City Airport”-той ийнхүү хамтран ажилласнаар зорчигчид цаг хэмнэх, хотын төвд бүртгэлээ хийлгэж буй тул  нисэх буудал руу хүнд ачаа тээш авч явахгүй байх боломжтой болж байгаа. “City Airport” агент нь “Инчон” ОУНБ-ыг ашигладаг ихэнх авиакомпаниудын зорчигч, тээшний бүртгэлийг хийдэг аж.  

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-20
Зочин:
Ганцхан МИАТ-ын онгоц юмуу? КАЛаар явах бол хамаагvй юмуу?
2015-11-20
МИАТын онгоцоор нисэхэд л юмуу? КАЛ-аар нисэх бол:
1.20 минутын емне бvртгvvлээд амжих юмуу? Инчхон руу 1 цаг гаруй явдаг ш дээ!
2015-11-20