4.4 сая ам.доллар нийлүүлэв
2015-11-19

Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа өнөөдөр зохион байгуулав. Банкууд 1990.30-1993.30 төгрөгийн ханшаар 12.8 сая ам.доллар худалдан авах, 311.02-312.05 төгрөгийн ханшаар 23.0 сая юань худалдан авах, 313.01-313.05 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1992.82 төгрөгийн хаалтын ханшаар 4.4 сая ам.доллар нийлүүлэв.

 

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Shuud.mn
Сонин хачин