Францтай зургаан чиглэлээр хамтран ажиллана
2015-11-20

 

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

 

Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч нарын  Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

 

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

 

-Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

 

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр;

 

-Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

 

-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр;

 

-Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

Shuud.mn
Сонин хачин
лувсан:
Их Хурал нэртэй Их хуувилдааныг Их мэдэгч дүртэй Их мөөрөлдөөнийг Их чадагч зүстэй Их чалчигсдыг Их бүтээгч хэлбэртэй Их сөнөөгчдийг Нам нэртэй тахлын голомтыг Нам дүртэй талцлын тавцанг Нам зүстэй тамын тогоог Нам хэлбэртэй хөгжлийн тушааг Гишүүн нэртэй гадны урвагчдыг Гишүүн дүртэй бүрмэл бурхдыг Гишүүн зүстэй ганган чөтгөрийг Гишүүн хэлбэртэй хорлон сүйтгэгчдийг Засаг нэртэй ямбаны газрыг Засаг дүртэй хүчгүй сэнтийг Засаг зүстэй усан толгойг Засаг хэлбэртэй зуучлалын тамгыг Тэнгэрийн хуулиар таслан зогсоож Тэнхээт ардаа тэмцэн босгож Тамын хаалгаар таягдан зайлуулж Тамгат Төрөө сэрээн бадрааж Үндэс Язгуураа өргөн Үндсэн Хуулиа ёсчлон сахиж Үзэл бодлоо нэмэн дэлгэрүүлж Үүрэх заяагаа өөрсдөөманаж Их Засгаа эрчлэн түшиж ИрГүн ардаа авран хамгаалж Ирмүүн хүслээ нэгтгэн хурааж Ирэх цагийг өөдрөгөөр мялааж Цагийн сайныг туучинхүлээсэн Цадиг түүхийг өвлөн шингээсэн Цаст Хайрхныг Тэнгэрт шүтсэн Цайлган өвгөдийн буяныг хураасан Бөртэ Чонын ахан дүүс минь Босоо заяат Түмэн ард минь Болгоож б
2015-11-22
Эрка:
Арева яасан бол
2015-11-20
зочин:
амжилт хүсье, Эх орон хурдан цэцэглэн хөгжих болтугай.
2015-11-20
Онц, хэ хэ:
За ашгүй дээ. Ерөнхийлөгч маань энэ удаа ашгүй гуйлга түүлэг бололгүй гадаад айлчилалын ажлаа ёстой анх удаагаа байх шүү нэр төртэй гүйцэтгэх шиг боллоо шүү.
2015-11-20