Цас орж, цасан шуурга шуурна
2015-11-21

Цаг агаарын урьдчилсан мэдээ хүргэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ихэнх нутгаар, 23-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 25-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд 12-14 м/с хүрнэ.

Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд их цас, цасан шуурга, олон хоног үргэлжилсэн их хүйтний улмаас автозам, даваанд хальтиргаа гулгаа үүссэн тул хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцастай явахыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зарим телевиз болон таны цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнүүдэд Хэнтийг Хэнтэй гээд бичээд байх юм .Аль нь зөв юм бэ. Хэнтийг Хэнтэй юутай гэдгээр бичиж байгаа алдаагаа засахгүй бол сүүлдээ аль аймгийн нэрийг ч мэдэхгүй болох нь.