Ц.Мөнхзаяа тэргүүтэй таван бөх хүч үзнэ
2015-11-21

Жүдо бө  хийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао-2015" Гран при тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд  "Женко" клубийн тамирчин Наранхүүгийн Хадбаатар, 81 кг-д "Хангарьд" спорт хорооны тамирчид болох ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар, Нямсүрэнгийн Дагвасүрэн нар барилдана.

 

Харин эмэгтэй 63 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт "Ажнай" группын бөх ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг нар хүч үзнэ. 

 

Нийт 59 орны бөхчүүд олимпийн эрхийн оноо, аваргын төлөө өрсөлдөж буй Гранпри тэмцээнд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн Монгол Улсын баг тамирчид гуравдугаарт бичигдэж байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин