Хүчит 256 бөхийн барилдаан болно
2015-11-21

Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн хурц арслан Лааганы Найдангийн нэрэмжит барилдаан болно.

 

Энэхүү барилдааныг Ховд дэвжээ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг Л.Найдан арслангийн уугуул нутгийнхан Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй аж.

 

Аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Монгол бөхийн өргөөнөө болно.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин