ЭМГЭНЭЛ: Лунтангийн Болормаа
2015-11-21

The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.  

 

Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.


Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад  туршлага судалсан юм. 

Л.Болормаа нь 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад билиг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ. 

Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. The Mongolian Mining Journal сэтгүүл нь мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бөгөөд аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус бие даасан мэргэжлийн редакц юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв. Тэрээр сэтгүүл зүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд The Mongolian Mining Journal хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай.    

Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болсон билээ.  

Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2014 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болдог бөгөөд олон залууст сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзэлийг бэлэглэж ирсэн билээ.      

Л.Болормаа нь The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа The Mongolian Mining Journal” сэтгүүл болон baabar.mn дэх өөрийн хуудсаар дамжуулан жинтэй, даацтай нийтлэлүүдээрээ уншигчдыг дагуулж, нийтлэлийнх нь мөрөөр нийгэмд хурц мэтгэлцээн, үйл явдал өрнөдөг байсан юм. Тэр хараат бус сэтгүүл зүйн үлгэр дууриалал байсан. 

Он цагийн уртад улам бүр үнэ цэнтэй болдог баримт, үйл явдал, өөрчлөлт бүрийн өнгө төрхийг бичиглэн үлдээсэн нийтлэл, сурвалжлагууд нь Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид ч улам үнэ цэнтэй орших болно. 

Эрхлэгч маань сэтгүүлзүйг эрхэмсэг, эрэлхэг, ухаалаг, гэгээн байлгахын төлөө үзгээ барьдаг байсан. Эрхлэгч маань сэтгүүл зүйн салбартаа манлайлагч нь, хамт олныхоо залан чиглүүлэгч нь, хонгорхон охидынхоо гэрэлт сайхан ээж нь байсан билээ.  

Сэтгүүлзүйн салбарын даваа нугачаа бүхэнд редакци, сэтгүүлчийнхээ талд үргэлж зогсож, нөмөр түшиг болж явсан Эрхлэгчийн минь гэгээн дүр, хүсэл мөрөөдөл, зорьж тэмүүлж, зүтгэж бүтээж байсан бүхэн хамт олны тань сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно. 
Үргэлж завгүй явсан Эрхлэгч минь та тэнгэрийн оронд амгалан тайван нойрс доо.  

The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон 

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ум ма ни бад мэ хум
2015-11-23
lun Tang ХЯТАД НЭР ҮҮ:
Сэтгүүлчийн төлөө эмгэнэл илэрхийлье. Лунтан гэдэг чинь ямар нэр вэ?
2015-11-22
setguulch:
Daraa amidraldaa husseneeree amidraarai. Dahin iim setguulch mud turuhgui bhdaa. uneheer haramsaltai
2015-11-22
setguulch:
Mongolyn setguul zuin negen od harvalaa. Daraa amdaa huss eneeree idraaraiin iim setguulch mud
2015-11-22
setguulch:
Mongolyn setguul zuin negen od harvalaa. Daraa amdaa huss eneeree idraaraiin iim setguulch mud
2015-11-22
Зочин:
um maany bad me hum
2015-11-22
zochin:
Yasiin bol doo..Haramsaltai um aa. Gur bul ur huuhded ni gun emgenel ilerhiilie.
2015-11-22
naaya:
Emgenel ilerhiilie ! Chadvarlag setvvvlch bsan um!!!
2015-11-22
naaya:
Elbegdorj eronhiilegchee uls orond chin u l bolood bna daa !!! Vneniig ilchilsen bolgoni amig barij chadahu !!! Hoshgirohoo bolij ajilaa hii !
2015-11-22
Grl:
Heregtei hun heregtei uede yagad yvchva .Emgeneltei
2015-11-22
MNG:
Yostoi gants shudraga medleg bolovsroltoi setguulch baisan yumsan daanch haramsmaar yumaa UM MANI BAD ME HUM JENKO NUHAWUU ? ERDENEE BANTAN NUHCHWUU ENE 2 OOS NEEH HOL ZURUHGUI DEE!!!!!!!!!!!!!!!!
2015-11-22
УМ МААНИЙ БОДЬ МЭ ХУМ:
НЭГ... ХҮН НУХАЖ ДЭЭ...
2015-11-22
Зочин:
battulga um bolovuu suuld n hudlaa dugnelt gargana daa
2015-11-22
Зочин:
Ерөнхийлөгчийг огцруулах цаг болжээ. Эх орон ард түмэн чинь туйлдаж байна, хошгирсон яриа хэрэггүй, шудрага бус хууль бус үйлдэлүүд тойрон хүрээлсэн найз нараас чинь гарсаар байхад толгойг нь илээд байх юм аа...
2015-11-22
Zochin:
Khunii erkh,erkh chuluu,shudraga unenii duu khooloi bolj chadaj baisan khovorkhon setguulchin neg bailaa.Terbeer hiigmiin yalzral,shudraga bus khereg yavdliin esreg tuushtai temtsegch bailaa.Iimees tuunees emeekhdee Ardchilaliin dur esgesen S.Erdene metiin uudgui novshnuud amiig ni khunuusun ch baij magad...
2015-11-22
Зочин:
энэ нийгэм л бишээ. улам л харгис бурангуй болоод байна. элбэгдорж та одоо үнэнд гүйцэгдэж байна. одоо хошгируулаад хэрэггүй. та улс төрөөс зайлж шударга бүтээлч гол нь эх оронч удирдагч хэрэгтэй байна. путин шиг,шуналт батүүл шиг найз нараа шийтгэж чаддаг сингапурын ерөнхийлөгч ли куан юү шиг ядаж назарбаев шиг. та одоо чадахгүй нь нэгэнт тодорхой боллоо.
2015-11-22
Зочин:
divaajingiin orondoo saihan um amgalan baigaarai, gun emgenel ilerhiilye.
2015-11-21
Зочин:
Gun emgenel ilerhiiley! Mundag bichdeg setguulch bsan shu! Nugel nudeere gegcheer aluurchin ni hurdan oldoj shiitguulwh boltugai
2015-11-21
Zochin:
Gun emgenel ilerhiilye! Mongol oron mini yu l bolood bna daa yamar aimaar yum be yahiin beee? Heleh ug oldohgui bna
2015-11-21
Зочин:
erdene said alsan
2015-11-21
irgen:
oligarhyydiin ard tumnii shydarga hesegruu yavyylj bgaa terorist haldlagaa
2015-11-21
Sara:
Gun emgenel ilerhiilie. Uneheer haramsaltai
2015-11-21
Зочин:
Mongol ardchilal geed bga haashaa yavaj bn aa lyivarchid saihan amidraad shydraga zov um yavahgui iim ardchilal gej bdag l um bh daa Ebee!!!Vneniig bichsen helsen hvniig horoogood jinhene terorirz gedeg ene !!!
2015-11-21
Xairan Saixan Jinxene Mergejilten:
JINXENE MErgejilten....Xairan Saixan Xumuun!!! Ex Orond Min Xezee Shudraga Xumuus Ersdelgui Amidrax Yum Boloo!!!
2015-11-21
Irgen:
Gun emgenel ilerhiiliye. Aluurchid ni oldood jinhene ezed ni oldood shudraga shuuheer shuugdeed zohih yal shiitgelee avah boltugai.
2015-11-21
Зочин:
Yamar haramsaltai yum be. Mongolyn sor bolson shildeg setguulch baisan yum. Ger bul, hamt olond ni gun emgenel ilerhiiley.
2015-11-21
zochin:
Yasiin bol doo..Haramsaltai um aa. Gur bul ur huuhded ni gun emgenel ilerhiilie.