Бибер, Селена нар болзжээ
2015-11-22

Дуучин Жастин Бибер болон Селена Гомез нар болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Калифорни мужийн Лос Анжелес хотноо байрлах “My girl” гэх шөнийн клубээр хамтдаа үйлчлүүлсэн байна.

 

“Хос эргэн нийлсэн. Тэд нэг нэгнийхээ гараас хөтлөлцсөн байснаас гадна ихэд дотно харагдаж байсан. Бибер шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа Селенад зориулж дуу дуулсан” хэмээн тус клубын ажилчид мэдэгджээ. Тэднийг эргэн нийлж, харилцаагаа сэргээсэн гэх мэдээллийг хоёр тал батлаагүй байна.

 

Бибер, Селена нар 2013 оноос болзож эхэлсэн ч энэ оны эхээр албан ёсоор салцгаасан юм. Энэ сарын эхээр Бибер, Селенатай эргэн нийлэхийг хүсч буйгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ff:
chi bvvr unshij comment bichih yamar hereg bna haha
2015-11-23
Зочин:
IIM ZAWKHARCHIKHSAN BALAI MEDEE BUU TAWIACH , ED NAR NIILNE UU , BAINA UU , BIDEND ER NI YAMAR KHAMAA BAINAA ?
2015-11-22