Нурууны өвчнийг мэсгүйгээр эмчлэх төхөөрөмжийг танилцуулна
2015-11-23

9.00-17.00 цагт МХЕГ-аас МҮХАҮТ-тай хамтран "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форумыг МҮХАҮТ-д зохион байгуулна. 


09.00 цагт НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан 9 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргыг өөрчлөн батлах тухай, нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 


11.00 цагт Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт Нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн талаар Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүми төхөөрөмжөө танилцуулна.


11:00 цагт Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 4 давхарт  пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Засгийн газрыг огцруулах үндэслэл, шаардлага, үр нөлөө бүхий мэдээлэл, мэдэгдлийг парламентад суудалгүй 5 намын удирдлага хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
altantuya:
Ulaanbaatar med emneleg dr ochij ene tuhuurumjtei taniltsaj bolohuu
2015-11-23