“Их хотын залуус” ОАК-ны дүрүүдтэй дотно танилцацгаая
2015-11-23

Энэ сарын 9-өөс гарч эхэлсэн, “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтын бүтээл “Их хотын залуус” олон ангит кино гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн таашаалд нийцэж байна. Кинонд эрчүүдийн нөхөрлөл, эмэгтэйчүүдийн нэг нэгнээ гэсэн сэтгэл, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн найз нөхдийн харилцааны талаар хөгжилтэй, хөгтэй байдлаар харуулдаг байна.

 

Тэгвэл “Их хотын залуус” киноны гол дүрүүдтэй хараахан сайн танилцаж амжаагүй байгаа хүмүүст зориулан дүрүүдийн онцлогийг, харин аль хэдийн киноны үзэгч болсон хүмүүсдээ зориулаад дараа дараагийн үйл явдлуудаас цухас дурдъя.

 

  • Нөхөрлөл хэзээ эхэлснээрээ хэмжигддэггүй

 

Кинонд 30-аад насны 3 эмэгтэй, 3 эрэгтэйн нөхөрлөл, ажил хөдөлмөр, хайр дурлал гээд амьдралд учирч болох бүхий л талаас нь, мэдээж хөгжилтэй, хөгтэй байдлаар харуулжээ.

 

Олон хүмүүсийн дуртай цуврал киногоор нэрлэдэг “Найзууд” цувралд тэдний найзалсан хугацаа өөр өөр байдаг ч энийг үл харгалзан бүгд сайн найзууд байдаг шүү дээ. Рэйчил, Моника хоёр ахлах сургуулийн найзууд бол Фиби бүр сүүлд л тэдний найзуудын дунд нэгдсэн байдаг. Мөн Чандлер, Росс хоёр коллежоосоо найзалсан бол Жоуитэй хожим найз нөхөд болдог. Тэгсэн ч тэд хэзээ найзалж эхэлснээсээ үл хамааран сайн найзууд байдаг.

 

Тэгвэл “Их хотын залуус”-ын найзууд ч мөн бүгд өөр өөр хугацаанд найзалсан найзууд болох Түвшин  (жүжигчин Д.Түвшинтөр), Түвшингийн 10 жилийн найз Хангай (жүжигчин Ц.Ганбаяр), Хангайгийн цэргийн найз Сэргэлэн (жүжигчин О.Тэмүүжин) гэсэн 3 эрэгтэй найзын бие биенээ үргэлж шоглодог ч, цаг тулсан зүйлд нэг нэгнээ гэдэг нөхөрлөлийг харуулсан байна. Мөн Түвшингийн ажлын найз Солонго (жүжигчин Д.Оюунтуул), Солонгын хамтран амьдардаг найз Дөлгөөн (жүжигчин Г.Нарансолонго), Ариунаа (жүжигчин Б.Ариунцэцэг) нарын дүрээр эмэгтэйчүүдийн  дунд ч жинхэнэ нөхөрлөл байдаг гэдгийг үзүүлжээ.

 

  • Зочин жүжигчид киног илүү сонирхолтой болгоно

 

 

“Их хотын залуус” кино эдгээр 6 залуугийн амьдрал, нөхөрлөл, дурлалыг харуулахаас гадна зарим ангиудад олны танил зочин жүжигчид тэдний амьдралд оролцохоороо онцлогтой. Тухайлбал, ардын жүжигчин Ж.Лхамхүү, ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА, жүжигчин Г.Золбоот, СТА, жүжигчин Г.Ундармаа, хөтлөгч, СТА, жүжигчин Б.Батзаяа, “Татар” хамтлагийн дуучин Мөөгий, Заяа, “Киви” хамтлагийн дуучин Ука, Намуунаа, загвар өмсөгч Б.Энхболд, О.Амгаланбаатар зэрэг салбар салбарын олны танил хүмүүс тэдний найзууд, танилууд, дурлалт залуу, хайрт бүсгүй, эртний танил болж зочин жүжигчнээр кинонд оролцох юм байна.

 

  • Анги бүрт шинэ үйл явдлууд

 

Орой болгон телевизийнхээ урд суугаад дуртай киногоо анги алгасахгүй үзэх боломж зарим хүмүүст хомс байдаг. Тэдгээр завгүй хүмүүст зориулсан, орой бүр инээд бэлэглэх кино бол ситком төрлийн инээдмийн олон ангит кино юм. Ситком киноны анги бүрт шинэ үйл явдлууд өрнөх учраас хэддүгээр ангиас нь ч үзсэн ойлгохгүй гэсэн асуудалгүй. “Их хотын залуус” киноны анги бүрт шинэ үйл явдлууд гарахаараа онцлогтой.

 

  • Тэд гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй эрчүүд

 

 

Зарим эрчүүд дурласан үедээ яг л жаахан хүүхэд шиг авирлах нь бий. Ялангуяа гэнэн цайлган сэтгэлтэй бол бүр илүү магадлалтай. Дурласан эмэгтэйгийнхээ анхаарлыг нь татах гээд сонин хачин үйлдлүүд олноор хийх нь бий. Түвшин бол том биедээ баймгүй яг л тийм гэнэн хүн. Тэрээр Ариунаад дурласан сэтгэлээ яг л дунд сургуулийн хүүхэд шиг илэрхийлдэг. Харин өөрт дурласан найзынхаа сэтгэлийг хүлээж авахгүй үедээ яаж хандаж болохгүй вэ гэдгийг “Нөхөрлөл ба хайр” нэртэй 10-р анги дахь Ариунаагийн үйлдлээс харж болно.

 

Мөн зарим эрчүүдийн хувьд хайртай бүсгүйгийнх нь хэлсэн нэг л үг, хийсэн ганц л үйлдэл эрэгтэй маш ихээр хөөргөх нь бий. Хангай бол тийм л дэврүүн хүн. Хайртай бүсгүй Дөлгөөний хэлсэн “сайхан харагдаж байна” гэдэг ганцхан үгнээс болж нэг хувцасаа хэдэн ч өдөр өмсөж магадгүй. Энэ тухай дэлгэрэнгүйг “Эр хүн шиг бай” нэртэй 11-р ангид өгүүлсэн.

 

Харин Сэргэлэнгийн хувьд жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ энэ мөрөөдлөө арай л биелүүлж амжаагүй яваа. Хараахан амьдралаа босгож чадаагүйгээсээ болоод, бусдыг муу амьдруулахгүйн төлөө өөрт таалагдаж байсан бүсгүйгээ өөрөөсөө холдуулдаг тийм л сэтгэлтэй хүн гэдгийг “Заяаны хань зам дээр” нэртэй 9-р ангид харуулсан.

 

  • Тэд хүчирхэг эмэгтэйчүүд

 

 

Киноны эмэгтэй гол дүрүүдийн нэг болох Солонгын хувьд аль хэдийн өөрийн гэсэн тохилог байр сууцтай болсон учраас Ариунаа, Дөлгөөн 2 найз нь тэднийг хамтдаа амьдардаг. Тэр бол аливаа болохгүй бүтэхгүй зүйлийг нүүрэн дээр нь шууд хэлчихдэг, шулуун шударга зантай бүсгүй.

 

Жүжигчин Б.Ариунцэцэгийн бүтээсэн Ариунаагийн дүр бол хэн нэгэн найзыг нь хүн гомдоовол хариуг нь авч өгөхөөр найзыгаа гэсэн сэтгэлтэй хүн. Мөн өөрт нь дурласан найзыгаа өөр нэг найздаа танилцуулж мэдрэмжгүй зан гаргах нь ч бий. Нэг үгээр хэлэхэд хээгүй зантай эмэгтэй.

 

Дөлгөөн бол нэр нь өөрт нь яг зохисон намуун зөөлөн ааштай, эелдэг эмэгтэй. Мөн хувийн зохион байгуулалт сайтай, өөрийн данс тооцоог маш сайн хөтөлдөг, өөрийнхөө үзэл бодлыг хүчтэй хамгаалж чаддаг, бас нэгэн хүчирхэг бүсгүй.

 

  • Төгсгөлийн ангийг шинэ он солигдох мөчтэй зэрэгцэн...

 

Ингээд “Их хотын залуус” киноны гол дүрүүдийн зан авир, онцлог шинжүүдтэй танилцлаа. Цэргийн, ангийн, ажлын, амьдралын найзууд болох Сэргэлэн, Хангай, Түвшин, Солонго, Дөлгөөн, Ариунаа нарын адал явдал 40 ангийн турш өөр өөр, шинэ содон үйл явдал өрнөсөөр киноны хамгийн төгсгөлийн анги он солигдох өдөр буюу 12-р сарын 31-нд гарах юм байна.

 

Эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгож, үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулан сурталчлан таниулах явдал юм. Тэр тусмаа кино контент бол хүмүүст хамгийн их үр өгөөжтэй, нөлөөтэй гэж хэлж болно.

 

 

“Их хотын залуус киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, ивээн тэтгэгч байгууллагаар “Таван Богд Трейд” ХХК, “Таван богд Интернэйшнл” ХХК “Некст Электроникс” ХХК, “Ай энд Эр Монголиа” ХХК ажиллажээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Болдбаяр:
Тэхдээ реклам нч
2015-12-01
Болдбаяр:
Саак саак
2015-12-01
Tumee tj:
Uug nch goy kinoldoo daanch reklam gej arai denduu shuu.Suuldee bur kino uzeed bnuu reklam uzeed bnuu gedgee oilgohoo baisan shuu bodoltsooroi
2015-12-01
tsolmon:
goy kino bnlee shuu
2015-11-24
Зочин:Бямба Уншигч:Сүхээ:
Уулан их хөгжилтэй кино л даа. Гэтэл реклам нь их юм аа
2015-11-24
Unshigch:
Shal teneg kino bnlee uzehee bolison, 30 garsan zaluus arai ch iim baihgui, dunguj 20 hurch bgaa zaluus l iim bn baih, yarij helj bgaa ni hiij bgaa uildel ni ch...
2015-11-23
Ffuc:
Ta nar oorsdoo kinond togloj uzeegui bj ta nariin duraar bh estoi yumuu
2015-11-23
Ffuc:
Ta nar oorsdoo kinond togloj uzeegui bj ta nariin duraar bh estoi yumuu
2015-11-23
номин эрдэнэ:
Кино үнэхээр инээдтэй
2015-11-23
aayaa:
Киноноос илүү реклам үзсээр байтал таарах юмдаа. Тэгээд монголын олон ангит кинонууд 1анги нь 30хан минут арай л бишээ. Рекламыг бүүр олон олон хэлмээр байнадаа
2015-11-23
azaa:
Ih hotiin reklam uzseer btal unen uidjiineaa
2015-11-23
Зочин:
uitgartai, burhan mine bi zgr l sxn kino uzmeer bga bolhoos bish bitvv reklam unende harah sonirhol alga. damn.
2015-11-23
bi i:
neg l tengereer nissen xaluus. ix xotiin zaluus yum chini sain saar amidral bvgd l bmaar sanagdsa. xezee amidral deer buj irex yum bol geed l xarna xeweere
2015-11-23
Ангараг:
Тиймхэн л санагдаад байгаа хүлээж хүлээж үзхээр олигтой инээдтэй зүйл гарахгүй хэрүүл хийсээр байгаад таарна реклам гэж найгүй за овоодоо гэж байтал кино нь дуусчина үнэн бүтэхгүй
2015-11-23
Иргэн:
Сүүлиин үеиин кинонуудмонгол ниигмиин үр өгөөж,соен гэгээрүүлэх талаар маш муу , дүрүүдээ сонгохдоо найз нөхдиин хэмжээнээс хэтрээгүй найруулагчуудын ур чадвар муу байна . Дүриин сонголтыг гаднаас эрэн хайхчухал байна. Маш нууц гайгүй бүтээл дээ. Форм дэглэлтииг судалж асуугаагүйгээс тиимэрхүү болсон. Продакшинуудынх бүр биш ээ
2015-11-23