Хөрсний нуралтаар 90 хүн амиа алдав
2015-11-23

Мьянмарын Качин мужид байрлах хашийн уурхайд энэ амралтын өдөр хөрсний нуралт үүсч, олон хүн амиа алдсан билээ. Амиа алдагсдын тоо өчигдөр 50 байсан бол өнөөдөр 90-д хүрсэн тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв. Мөн одоог хүртэл 80 гаруй хүн сураггүй хэвээр байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тус уурхайн үйл ажиллагааг зогсоожээ.

 

Ослын газар 200 гаруй аврагч ажиллаж байна. Уурхайн даргын мэдээлснээр “Амиа алдагсад бүгдээрээ уурхайн ажилчид” гэжээ. Качин мужийн удирдлагууд сураггүй алга бологсдыг хайх ажиллагаанд орон нутгийн иргэдийг оролцохыг уриалсан байна. Аврах ажиллагаанд тус мужийн 547 хүн нэгдсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин