Дэлбэрэлтэд 21 уурхайчин өртжээ
2015-11-23

Хятадын өмнөд хэсгийн Жиши хотноо байрлах нүүрсний уурхайд осол гарч, 21 уурхайчин амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Ослын шалтгаан уурхайн аманд хүчтэй дэлбэрэлт болсонтой холбоотой” хэмээн тус хотын Онцгой байдлын газраас уламжлав.

 

Дэлбэрэлт болох үед уурхайд 22 уурхайчин байжээ. Аврагчид 21 уурхайчны цогцсыг гарган авсан байна. Одоог хүртэл нэг уурхайчинг олоогүй байгаа аж.

 

Хэдхэн хоногийн өмнө тус уурхайгаас холгүй нэгэн уурхайд дэлбэрэлт болсон юм.  Уурхайд 38 уурхайчин байсан бөгөөд аврагчид 16 уурхайчинг аварсан аж.  Өнгөрсөн онд Лионинг мужийн нэгэн уурхайд дэлбэрэлт болж, 24 уурхайчин амиа алдаж, 54 хүн гэмтэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин