Мьянмар: Амиа алдагсдын тоо 103-д хүрлээ
2015-11-23

Мьянмар улсын Качин мужийн хашийн “Хпакант” уурхайд хөрсний нуралт үүссэн билээ. Амиа алдагсдын тоо 103-д хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Уурхайгаас холгүй 60 метрийн дороос аврагчид 30 хүний цогцсыг гарган авчээ. Бүгд уурхайн ажилчид хэмээн аврах төвөөс уламжлав.

 

“Өчигдөр 13.00 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 60 байсан бол өнөөдөр 9.35 цагт 95-д хүрчээ. Ганцхан цагийн дотор амиа алдагсдын тоо 103-д хүрлээ”  хэмээн тус улсын төрийн мэдлийн “Global New Light of Myanmar” сонин мэдээлэв.

 

Хөрсний нуралт үүсэх үед уурхайд 200 гаруй хүн байсан хэмээн албаныхан мэдээллээ.  “Сураггүй алга бологсдын тоог 80 гаруй” гэж Онцгой байдлын газраас мэдэгджээ. Аврах ажиллагаанд 200 гаруй аврагч болон таван үнэрч нохой, орон нутгийн 500 гаруй иргэн оролцож байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин