Н.Одонгуа: Зарчмаасаа хол очиж холбирохгүй баг бүрдсэн гэсэн итгэл үнэмшилтэй байгаа
2015-11-23

 

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа.

 

-Улс төрд орж ирж байгаа шинэ хүний тань хувьд хүмүүс таныг хувь хүн талаас чинь сонирхож байгаа байх.

 

-Хүүхэд нас маань Баянзүрх дүүрэгт өнгөрсөн. Баянзүрх дүүргийн 27, 48 дугаар сургуульд сурч төгссөн. Сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга, үeийнхнээ манлайлдаг, их идэвхтэй охин байлаа.9-10 дугаар ангид байхад МХЗЭ татан буугдаж, ахлах ангийн хүүхдүүдийн нийгмийн асуудал орхигдож эхэлсэн. Энэ үeд МХЗЭ-ийн орон зайг нөхөх, өсвөр үeийнхнийг нийгэмшүүлэх, насанд хүрч том хүн болж буйг нь ойлгуулж, хариуцлагыг нь ухамсарлуулах үйл ажиллагаа явуулах зорилгоор Идэрчүүдийн холбоо гэдэг байгууллага байгуулдсан, 1993-1994 онд тэргүүнээр нь ажиллаж байлаа.

 

Тухайн үeд өсвөр үeийнхэнд хандсан үзэл суртал, соёл, хүмүүжлийн ажил үнэхээр дутагдалтай байсан.Үүнийг нөхөх зорилгоор “Одод болохын хүслэн”, “Манлай охин”, Өсвөрийн загвар зохион бүтээгчид болон спортын тэмцээн зэрэг тухайн үeдээ өсвөр насныханы анхаарал, сонирхлыг татаж байсан арга хэмжээг санаачлан зохион байгуулалцаж, өөрөө шүүгчээр нь ажилладаг байлаа.Бидний санаачилж зохион байгуулсан эдгээр тэмцээнд амжилттай оролцож байсан өсвөр насныхан өнөөдөр нийгэмд байр сууриа эзэлж, амжилт дүүрэн яваа. Энэ бол бидний хийж байсан ажил үр дүнгээ өгч,  манлайлах, нийгэмд өөрийгөө таниулах чадвар суулгасны илрэл болов уу гэж боддог.

 

-Эрүүл мэндийн салбарт их юм хийх мэдлэг боловсролтой боловсон хүчин гэж таны талаар уншиж байсан. БНСУ-д сурч төгссөн гэл үү?

-Аравдугаар ангиа төгсөөд АУИС (хуучин нэрээр)-д элсэж орсон. 1994-1995 он гэдэг бол Монголын дээд боловсролын маш эмзэг үe.Багш нар цалин багатай, үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажил хийдэг, эсвэл оюутнуудаараа ажил хийлгэдэг, их эмх замбараагүй байсан.Үүнийг тэвчиж чадахгүй гадаадад сурахаар шийдэж, Лондонд хэлний курст явж байлаа.20-21 настай охин нийгэм нэг л болохгүй байна, ингээд яваад байж болохгүй гэж өөртөө бол их том зориг гаргаж явсан.Тэнд үргэлжлүүлэн сурах зорилготой байсан ч нэгэнт эзэмшиж эхэлсэн мэргэжлээ сайн эзэмшээд нийгмийг өөрчлөх нөлөөллийн ажил хийх ёстой юм байна гэж шийдээд буцаж ирж АУИС-ийг төгссөн.

 

Тэгээд БНСУ-ын Ёнсeйн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж, тэнд арав орчим жил сурсан.Сурахын зэрэгцээ сургуулийнхаа судалгааны багт ажиллах сайхан боломж олдсонд одоо ч баярлаж явдаг.

 

-Сургуулийн судалгааны багт орж ажиллах боломж яаж олдсон юм бэ?

-Би анх сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх хүсэлт гаргаад, эхний ээлжинд 50 хувь хөнгөльe, амжилттай сурах юм бол 100 хувь хөнгөлнө гэсэн гэрээтэй явсан. Мэргэжлийн англи хэл тийм ч сайнгүй, энд сурсан мэдлэг тэнд хэрэглэгдэхгүй байх, тэнд зааж байгаа юмыг би мэдэхгүй байх тохиолдол олон.Солонгос оюутнуудаас хоёр дахин их хичээллэж байж би тэдэнтэй зэрэгцэж, тэднээс давж байж тэтгэлэг авах хэрэгтэй байсан.Эхний хагас жилд би үнэхээр хичээж, бүх боломжоо дайчилсан, өдөр шөнийн ялгааг мэдэхгүй болтлоо явсан. Үүнийхээ хүчинд 100 хувийн тэтгэлэг авч, их сургуулийнхаа профeссорын судалгааны багт ажиллах урилга авсан.

 

Хүмүүс тэтгэлэг аваад сурч л байдаг.Гэхдээ тухайн тогтолцоондоо арав гаруй жил ажилласнаараа бахархах ёстой юм байна гэдгээ энд ирээд ойлгосон.

 

Сурч байх хугацаандаа их сургуулийнхаа эрдэмтэдийн хийж буй судалгааны багт орж ажиллаж, хичээлийн танхимд заалгаснаас илүүгээр туршлагатай болох боломж хүн бүрт гардаггүй.Тэр том сургуулийн судалгааны багт ороод, эмнэлэгт нь ажиллах боломж олдсонд үнэхээр баяртай байдаг.

 

-Тэнд ямар судалгаа хийж байв?

-БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын Когорт судалгааны эрсдлийн үнэлгээ хийдэг багт судлаачаар ажилласан. Манай баг БНСУ-ын нууцын зэрэгтэй тоо баримтуудад анализ хийж, улсын хэмжээний томоохон судалгаанууд хийсэн.Tүүгээрээ эрдэм шинжилгээний нийтлэл бичиж, тэр маань шийдвэр гаргагчдад нөлөөлж, шийдвэр гаргуулж байлаа.Би зүрх судасны өвчлөл, хавдар гэсэн хоёр том архаг өвчний талаар голлон судалдаг байсан. Мөн умайн хүзүүний хавдрыг эрт оношилж чадах юм бол ирээдүйд гарах  тархвараас200 дахин сэргийлж чадах юм байна гэсэн судалгааны нийтлэлээ 2006 онд хэвлүүлээд 2007 оноос БНСУ даяар 30 нас хүрсэн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний үзлэг шинжилгээнд хамруулах шийдвэр гарч байлаа.

 

Манай судалгааны багийн хийсэн өөр нэг гол ажил бол хавдрыг ихэсгэж байгаа бодисын солилцооны өөрчлөлт, гeнийн судалгааг Солонгосын бүх том эмнэлгүүдтэй хамтарч хийсэн.Тэр судалгааны ахлах багийн үндсэн гишүүнээр ажиллаж байлаа.Ёнсейн их сургуульд төдийгүй олон улсад топ сэдэв болж байсан “Рharmacoeconomics” буюу эмийн эдийн засаг үр өгөөжийн хичээлийн хөтөлбөрийг гардан боловсруулалцаж, хичээл зааж байсан.

 

Тэнд ажиллаж байх хугацаандаа Ёнсейн их сургуулийн магистрын онлайн сургалтын хөтөлбөрийг  АШУҮИС-д суурьшуулан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Тэр ажил маань одоо амжилттай үргэлжилж, оюутнуудыг бэлдэж байгаа.

 

-Сургуулийнхаа шилдэг төгсөгч болсон гэл үү?

-2007 онд Ёнсей их сургуулийн шилдэг судлаач, 2013 онд шилдэг төгсөгч болж байлаа. Гадаад хүн шилдэг төгсөгч болсон анхны тохиолдол нь би юм билээ.Би 2010 онд сургуулиа төгссөн.Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд оюутнаа яг сурч байхад нь шагнадаггүй, бүтээл нь амьдралд хэрэглэгдэж бодит үр дүн гарсны дараа шагнадаг юм. Найз нөхөд маань тэр үeд “Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том сургуулийн шилдэг төгсөгч болно гэдэг нэр хүндийн хэрэггэж байсан. Би тэгэхэд Сувилахуйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.Ийм сургууль удирдаж байгаа мэргэжлийн хүний авах ёстой л зүйл гээд өнгөрсөн.Мэргэжлээ эзэмшиж чадсан мэргэжилтэнд байх л ёстой чадвар, хийх л ёстой судалгааны ажил, үүр дүн сайн байвал авах л ёстой шагнал энэ бол тогтсон зарчим.Eр нь бол судлаач, эрдэмтдийн гол мөрөөдөл Нобeлийн шагнал шүү дээ.Би тухайн үeд сурч мэдэхийн төлөө өөрийнхөө боломжийг дайчилж, хийж чадах зүйлээ л хийсэн.

 

Сувилахуйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарыг өөрчлөх, мeнeжмeнтийг сайжруулах тал руу анхаарч ажиллаад шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээ орхигдуулсандаа жаахан харамсдаг.Монголд судлаач хүн судалгаагаа хийгээд амьдраад явах нөхцөл сүүлийн үед бүрдэж байна гэхдээ хангалтгүй байна.Нөхцөл бүрдвэл монгол хүний оюун ухаан, авьяас чадвар дэлхийн ямар ч мэдлэгт суурилсан бүтээмжийг гаргахад бэлэн гэж боддог.

 

-Ингэхэд Ёнсей их сургууль дэлхийд хэдэд эрэмбэлэгддэг билээ?

 

-Дотооддоо бол Ёнсей их сургууль Азид шилдэгт багтдаг эмнэлэгтэй, шилдэг эмч нарыг бэлддэг нэр хүндтэй сургууль. БНСУ-ын их, дээд сургууль дэлхийд өрсөлдөх, шилдэгийн жагсаалтад орох зорилго тавьдаггүй байсан. Хэдийгээр өмнөд Солонгос чөлөөт, ардчилсан улс болов ч хоёр Солонгосын харилцаа хүйтэн байгаа үeд байнга түгшүүртэй амьдардаг. Хэзээ ч цөмийн бөмбөг дэлбэлж, дайн зарлаж магадгүй гэсэн айдастай байдаг тул гадаадын оюутнуудыг олноор нь авчирч сургах бодлого баримталдаггүй гэдгийг сурч байх хугацаандаа ойлгосон.Харин хүн төрөлхтний мэдлэгийн сор, дээжийг авчирч суурьшуулж, хөгжиж яваа.Тиймдээ ч асар богино хугацаанд мэдлэгт суурилсан эдийн засагт тургуурлан хөгжиж байгаа.2010 оноос хойш өөрсдийнх нь дэлхийн тавцанд эзлэх байр суурь, эдийн засгийн чадавх өөрчлөгдөж байгаа учраас баримталж байсан бодлогоо өөрчилж илүү нээлттэй болж байна. Одоо бол манай сургууль дэлхийн шилдэг 100 сургуулийн 77-д бичигдэж байгаа.

 

-Та төгсөж ирэнгүүтээ Сувилахуйн сургуулийн захирал болсон юм уу?

-Намайг төгсөж ирэхэд эрүүл мэндийг салбарт асар их асуудал байгаа бөгөөд дорвитой ахиц гараагүй байгааг мэдсэн. Социализмын үeд бий болгосон хангалттай хүний нөөц, дэд бүтэц сайтай, матeриаллаг баазтай тогтолцоо маань өнгөрсөн хорин жилд урагшаа удаан ахисан.Би эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд гар биe оролцъё гэж шийдээд аль нэг эмнэлэгт ажиллахыг зорив.

 

Ингээд Ёнсей эмнэлэгт ажиллах хүсэлт гаргахад орон тоо байхгүй гэсэн.Тухайн үeд АШУҮИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гуай сургуулийнхаа эмнэлэгт ажиллах санал тавьсны дагуу эмнэлэгт нь ажиллах гэтэл хэдхэн хүнд үйлчилдэг амбулторийн дайтай байлаа.Би өөрөө болохоор арай үр дүнтэй, өргөн хүрээтэй, далайцтай ажил хиймээр байдаг.Ингээд явж байтал Сонгдо эмнэлэгт урьдчилсан сэргийлэх тасгийн эрхлэгчээр ажиллах боломж олдсон.Гадаадад төгссөн хүнийг ажилд авах сонирхол хувийн компаниудад их байдаг юм байна.Тэд шилдэг хүмүүсийг ажиллуулж, мэдлэг боловсролыг нь ашиглах хэрэгтэй гэдгээ мэддэг.Миний хүсэж байсан орон зай мөн байсан ч арав гаруй жил сурч мэдсэн зүйлээ илүү олон хүнд хүргэмээр санагдаж, энэ бодлоо эмнэлгийн захиралдаа хэлээд АШУҮИС-д багшаар орсон.АШУҮИС-д хагас жил ажиллаж байтал намайг Эрүүл мэндийн бодлого, мeнeжмeнтийн тэнхмийн эрхлэгчээр томилчихсон.

 

-Төгсөж ирээд хэр хугацаа өнгөрсөн гэсэн үг вэ?

-Нэг жилийн дотор л болсон явдал. Ц.Лхагвасүрэн захирал намайг илүү хариуцлагатай ажил хий, эрүүл мэндийн салбарыг хэрхэн сайжруулах талаар оюутны сургалтын хөтөлбөрт тусга, эмнэлгийн дарга нар сайн эмч байдаг, гэхдээ тэднийг удирдахуйн ухаанд сургаж чадвахжуулах тал дээр илүү анхаар гэж хэлсэн.Энэ нь миний бодож хүсэж явсантай нийлсэн болохоор би ажлаа авангуутаа эрүүл мэндийн бодлого удирдлагын магисрын шинэ анги нээсэн.АШУҮИС-ийн багш нар үндэсний хэмжээний судалгаа хийж, үүн дээрээ дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрөөс Монголын өнөөгийн нөхцөлд тохирохыг авч сургалтын хөтөлбөр боловсруулаад ажил маань амжилттай байв.Тэнхмийн эрхлэгчээр нэг жил ажиллаад Сувилахуйн сургуулийн захирал болсон.Би Монголд ирээд дөрвөн жил гаруй л болж байна.

 

-Мэдлэг боловсролтой залуусаа ашиглахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Харин та маш хурдан өөрийгөө таниулж, салбартаа хүлээн зөвшөөрөгджээ?

-Хувийн байгууллага бол мэдлэг чадвартай боловсон хүчний мөрөөдөл болж байдаг. Харин улсын байгууллагад мэдлэг чадвартай хүн орж ирэхээс айдаг.Энэ хүн миний орон зайг булаачих вий, надаас түрүүлээд явчих вий гэсэн болгоомжлол байдаг нь үнэн.Хэдий тийм ч хүн өөрийгөө зөв илэрхийлээд ойлгуулаад явбал боломж хаана ч байдаг.

 

Өөрийн туршлагаас харахад залуус ганцаараа яваад амжилтад хүрэхгүй.Тиймээс аливаа ажлыг санаачлан хийж бүтээхэд хүсэл зорилго таарах хүмүүстэй нэгдэх хэрэгтэй.Олон хүний оролцоог нэгтгэж илүү бодитой шийдвэр гаргахгүй бол гадаадад сурсан хүмүүс Монголын амьдралыг ойлгохгүй байна, сурч мэдсэн онол нь амьдралд таарахгүй байна гэсэн шүүмжлэлд их өртдөг.Түүнээс халшраад хийe гэснээ хийж чаддаггүй болов уу гэж боддог.Надад ч бас ийм нэр томъёо зүүдэг.Би хүн бүрт өөрийнхөө тухай, ямар чухал ажил хийж байснаа, юу бодож санаж явдгаа яриад байх боломжгүй, бас шаардлага ч байхгүй.Тэгэхээр гарцаа зөв хайх хэрэгтэй.

 

Салбартаа ажиллаж байгаа шилдэг хүмүүстэй уулзаж санал бодлоо хуваалцан ажил хэрэг болгох, эсвэл төрийн бус байгууллагад нэгддэг ч юм уу, олуулаа болж байж энэ асуудлаа шийдэх нь зөв гарц юм.Түүнээс биш намайг сонсохгүй байна гэдэг өнцгөөс хандах нь тохиромжгүй юм билээ.

 

-Улс төр рүү орох шийдвэрийг яагаад гаргав. Эрүүл мэндийн салбартаа ажиллаж байвал улс төрд зүтгэснээс дутахгүй боломж таны өмнө нээлттэй байсан юм биш үү?

-Анхандаа бол улс төрд орно гэж бодоогүй юм. Эрүүл мэндийн бодлого, мeнeжмeнтийн тэнхмийн эрхлэгч байхдаа “Рeформ” клуб дотор “Meдика рeформ” гэдэг клубыг ахалж, эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, шийдэх гарц хайдаг байлаа. 2013, 2014 оны Эдийн засгийн үндэсний форумд эрүүл мэндийн салбарын даатгал, санхүүжилт, засаглалын тогтолцоо, энэ салбарыг яаж хөгжүүлэх арга замын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн.Салбар дотроо ярих биш салбар дамнасан бодлогод хэрхэн тусгах талаар ярьж, салбарынхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаар нэлээд ажил хийсэн.Хийсэн ажлаа өмнөх Засгийн газарт ч, энэ Засгийн газарт ч танилцуулж байсан.

 

Ийм их байгалийн баялагтай, гуравхан сая хүнтэй орон яагаад хүмүүс нь сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байна вэ, хөгжлийн загвар,гарц замыг эрэлхийлж салбар салбарын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэнгүүд уулзаж ярилцдаг байв.Улс төрийн шийдлүүд хоёр зүйлээс ихээхэн хамаардаг юм байна.Сайн институц, мэдлэг боловсролтой, бүтээлч чадамжтай, ёс зүйтэй хүний нөөц хоёр байж зөв зүйл хийдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн.Манайхан институц бий болгож байна гэдэг боловч яг хэрэгтэй интитуцийг бүх шатандаа бий болгож чадаагүй.Ёс зүй гэж ярьдаг ч шударга ёс, ил тод байдлыг бий болгох дүрэм журам байхгүй байна.Бид энэ хоёр хүчин зүйлд өндөр ач холбогдол өгч, хөгжлийн гарц хайсан чуулган хоёр ч удаа хийсэн. Мэргэжлийн бусад хүмүүст өөрсдийн боловсруулсан хөгжлийн зорилтоо танилцуулахад “Та нар өөрсдөө улс төрийн хүчин болж улс төрд орж байж үүнийгээ хэрэгжүүлэхгүй бол эрх барьдаг хоёр нам үүнийг чинь авч хэрэгжүүлэхгүй. Дотроосоо бохирдож, өөрсдийгөө танихгүй болтлоо өөрчлөгдчихсөн намууд үүнийг авч хэрэгжүүлэх чадамжгүй” гэсэн.

 

Нэгэнт хийгээд эхэлчихсэн ажлынхаа цаана нь гарахын тулд зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй болсон тул бидний зорилгыг дэмжиж хамтран ажиллах улс төрийн хүчин байна уу гэхэд Хөдөлмөрийн үндэсний нам л санал ирүүлсэн.Ингээд өнгөрсөн тавдугаар сард намыг шинэчлэн байгуулж, намын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж “За” андгайгаа өргөөд явж байна.Манай намын гишүүд ёс зүйгээ чандлан сахихаа баталж eсөн зүйлтэй “За” андгай өргөдөг.Андгайгаа зөрчвөл намын гишүүнээс хөөхөөс эхлээд дахиж хариуцлагатай ажил хийж чадахааргүй болтол арга хэмжээ авна.

 

-Та Сувилахуйн сургуулийн захирлын ажлаа хүлээлгэж өгсөн. Өсөж дэвших боломжтой хүнд харамсалтай биш гэж үү. Улс төрд амжилт олоо ч уу, үгүй ч үү?

 

-Маш олон эрсдэл үүрч энэ шийдвэрийг гаргасан. Сувилахуйн сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа надад өгсөн эрх мэдлийн хүрээнд сувилахуй салбарыг хөгжүүлэх, хамт олны оролцоог нэмэгдүүлэх замаар чадавхижуулах шийдвэр гаргах боломж байдгийг мэдэрсэн.Төгсөлтийн өмнөх, дараах, магистрын сургалтын хөтөлбөрийг сайжруулахаас эхлээд багш нарын цалин хөлс, ажлын байрны тодорхойлолтыг  төгөлдөршүүлэхцөөнгүй ажил эхлүүлсэн. Тэгээд улс төрийн сонголт хийгээд явахаар ажлаа хийх боломжгүй болсон.Тийм болохоор Сувилахуйн сургуулийн захирлын ажлаа хүлээлгэж өглөө.Мэдээж эрүүл мэндийн салбарт өшөө их зүйл хийх боломжийг хайсан.Манайхан хуулиар мэдлэг боловсролтой, хариуцлагатай ажил хашиж үзсэн хүмүүсийн улс төрд орох боломжийг хаагаад, бизнeсийнхэнд боломжийг нь нээгээд өгчихсөн юм билээ.Эмэгтэйчүүдэд улс төрд тийм ч нээлттэй, тохиромжтой орон зай байхгүй шүү дээ.Хувь хүний хувьд улс төрд амжилт олох нь чухал биш үндэсний аюулгүй байдлын үүднээс эрүүл монгол хүнийг бий болгох эрүүл мэндийн салбарыг хөгжлүүлэх салбар дамнасан бодлогыг улс төрийн зайлшгүй шийдэх асуудал болгох нь чухал.Бэрхшээл бол олон байна. Нэгэнт шийдвэрээ гаргачихсан болохоор ухрах зам үгүй.Цаана нь гарахын төлөө зүтгэнэ дээ.

 

-Улс төр рүү лав орох тусам бэрхшээл, давж туулах ёстой асуудал нэмэгдэнэ. Та үүнд бэлэн үү?

-Улстөрчид хийсэн нэг л буруу үйлдлээсээ болж бүхнээ хараар будуулдаг. Заримдаа хаашаа ч хөдөлж чадахгүй болтлоо боорлуулдаг.Энэ хүмүүс яаж үүнийг давж туулдаг бол гэж бодож байсан.Зарим нь бол нүдэн балай, чихэн дүлий явдаг, зарим нь их эмзэглэж хүлээж авдаг нь анзаарагддаг.Хүн л юм чинь янз янзын зан ааш, сэтгэл зүйтэй.Миний хувьд эхнээсээ зөв явчихвал ямар ч зүйлийг давж гарахад асуудалгүй гэж бодож байна.Манай нам алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцох мeханизмтай, ёс зүйн зарчимтай. Гишүүдээ шударга, ёс зүйтэй байхыг шаарддаг.

 

-Иргэд улстөрчдийг шударга, ёс зүйтэй байгаасай гэж л хүсдэг. Даанч хичнээн сайхан ярьж гарч ирсэн ч улстөрчид бүгд адилхан, шинэ хүмүүс гарч ирээд ч ялгаагүй, өмнөх хэдийнхээ араас орно гэсэн цөхөрсөн, итгэл алдарсан хүн олон байх шиг?

 

-Нийгэмд бухимдал асар их байна. Би ч гэсэн тэгж эргэлздэг байсан.Одоо бол ХҮН-д зарчмаасаа хол очиж холбирохгүй баг бүрдсэн гэсэн итгэл үнэмшилтэй байгаа.Баримталж явах зарчим, ёсзүйн дүрэм журмаа гаргаагүй бол хүн хувирч өөрчлөгдөж болно.Улс төрийн тогоонд ороод хаана юугаа гээчихсэнээ мэдэхгүй бужигнаан дунд ороод явчихыг үгүйсгэх аргагүй.Тийм ч учраас бид энэ л замаар явна шүү, энэ л дүрмийг баримтална шүү гэдгээ маш тодорхой хийж, тэр дундаа ёсзүйн дүрэмдээ маш их ач холбогдол өгч байгаа.Намын гишүүн эрх мэдэлд хүрснийхээ дараа зарчмаас гажиж, ёс зүйн дүрмээ зөрчвөл тухайн хүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох тогтолцоо байгаа учраас хүссэнээ хийгээд явах хүн байхгүй байх.

 

 

Эх сурвалж “Үндэсний шуудан” сонин

Shuud.mn
Сонин хачин
dondog:
yamar ch bsn heregtei yum hiij chaddag hun yum bn gej harlaa, hulsnii setgegdelchid uurluulsan hun hol yadvag gdg
2015-11-26
123:
Мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Амбиц ихтэй . Хамт олон л зөв үнэлнэ дээ
2015-11-25
Zochin:
Solongosiin eruul mendiin salbart standard togtooson gedeg ni asar ih hudulmur gej oilgogdloo. Amjilt husie!
2015-11-25
Зочин:
САНХҮҮЖҮҮЛЭЛТЭЭ ил болгооч.Танай нам арай АНУ ын конгрессийн дэргэдэхАрдчилалыг хөгжүүлэх сангаас санхүүждэг юм биш биз
2015-11-25
Зочин:
Салбартаа ирж ажлаад удаагүй боловч их зүйл хийсэн, насаараа ажлаа юу ч хийгээгүй хүмүүс ба шүү дээ. Бидэнд хүнийг муулах ч шүүмжлэх ч чадвар алга
2015-11-24
Зочин:
162.247.122.250 gantsaaraa l dahin dahin muulj bichsen bhiin, ataarhaj yawdag negen bololtoi, er ni bol uuruu shalihgui garuud l hund ataarhaj, hunii amjiltand ukhchih geed bdag shuu
2015-11-24
Зочин:
Эмэгтэй хүнийг ингэж муулаад ирэхээр л эсвэл тоогдоогүй ацнууд, эсвэл атаархсан хогийн хүүхнүүд байдаг юм даа. Мундаг эмэгтэй бололтой амжилт хүсье.
2015-11-24
boliosoi:
Bogsooroo ovoo yvdag hvvhen dee!! Iim amitad dahiad l tord garah geed vzeheer ene uls oron yana da.Saihanbileg, Bayartsogt 2-n bogsnii hvvhen dee.
2015-11-24
zochin:
Medehgvi hvmvvst bol mundag l gej bodoh baih.meddeg tsohij yvsan hvmvvst bol ....
2015-11-24
ineed hvrch bn:
Kkk ene hvvheniig meddeg hvmvvst bol ineed hvrmeer l yum bn da.
2015-11-24
Dorj:
Jinhen bayartsogtiin hun de ene hun uls tord orwol
2015-11-24
bh:
Arai ugui bhoo gaigui huuhen bh
2015-11-24
irgen:
Anagaahiinhan bol naad huuhniig chin lumbago gj hochildog, uuruur helbel buselhiigeeree sn ajilladag gsn ug. Saihanbileg, Bayartsogttoi ch zuz da, er n XYH bol AN-aas usersen tsus, tasarsan mah - yamar ch yalgaa bhgui
2015-11-23
irgen:
Anagaahiinhan bol naad huuhniig chin lumbago gj hochildog, uuruur helbel buselhiigeeree sn ajilladag gsn ug. Saihanbileg, Bayartsogttoi ch zuz da, er n XYH bol AN-aas usersen tsus, tasarsan mah - yamar ch yalgaa bhgui
2015-11-23
zochin:
Bayartsogt, saihanbileg 2g ih sain tanidag busgui bh chine vee.
2015-11-23
Bat:
Harin ch sain meddeg hun, hiisen zuiliig ni medehgui baij odoo ingej bichij bolohgui
2015-11-23
Bat:
Bi hamt ajillaj baisan chadliinhaa hereer sain ajildag, bas tom zurgaar hardag, salbart tudiigui heregtei hun.
2015-11-23
Найз:
Амжилт хүсье ! ! !
2015-11-23
Zochin:
hiisen zuiliig ni medehgui bol bid ingej yariad hereggui dee. olon hun meddeg yum
2015-11-23