Өнөөдөр болох зарим үйл явдал
2015-11-24

09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд  эхэлнэ. 


09.00 цагт: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан зөвлөгөөн "Өргөө-1" кино театрын 3 дугаар танхимд зохион байгуулагдана.


09.00 цагт: НҮБ-ээс 2015 оныг “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбоотойгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-25 өдрүүдэд ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулах “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөний нээлт ХХААЯ-нд болно. 


09.00 цагт: Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага сэдэвт олон улсын хурал Туушин зочид буудлын "Сүлд" хурлын танхимд болно.


10.00 цагт: БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын элчин сайдын яам, Монгол Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг зохион байгуулна. 


11.00 цагт: Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах "Центавр" ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний Танхимд болно.


12.00 цагт: Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан 2 удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч, 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирсэн МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа  Монголын Залуучуудын Холбооны байранд болно.  


14.00 цагт: Гадаад хэргийн яамны ээлжит "Хэвлэл мэдээллийн цаг" мэдээллийн арга хэмжээ тус яамны "Зөвшилцөл" танхимд  болно.

Shuud.mn
Сонин хачин