Оросын цэргийн ажиллагааг сайшаав
2015-11-24

Малайзын нийслэл Куала Лампур хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний “ASEAN”-ийн уулзалтын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Уулзалтын үеэр нарийн бичгийн дарга Оросын гадаад дахь цэргийн ажиллагааг сайшааж, хэт даврагчдад үргэлжлүүлэн цохилт өгөхийг уриалсан байна.

 

Тэрбээр “Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүчийг сулруулахад Орос голлох үүргийг гүйцэтгэж байна. Би та бүхний цэргийн ажиллагааг сайшаахыг хүсч байна” гэж хэлжээ.

 

Медведев “Бид Сирийн ард түмнийг аврахыг хүссэн. Удахгүй үр дүнгээ харуулах байх” гэсэн байна. Тус уулзалтын дараа НҮБ-ын дарга АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Сирийн хямралын асуудлаар хаалттай уулзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин