Ч.Мөнгөндалай 11 200 км-ыг дугуйгаар туулжээ
2015-11-24

 

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долоодугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд тэрбээр 136 хоногийн турш 5000 орчим км зам туулан өнөөдөр гэртээ ирж байна.

 

Ингэснээр 2 жилийн хугацаанд дугуйгаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа. 

 

Тэрбээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг хүрэлцэн ирж буй нь энэ юм.

 

Түүний аялал ийнхүү амжилттай өндөрлөснөөр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин