Унтахын өмнө заавал хийх зүйлс
2015-11-24

 

Үдшийн 22.00 эсвэл 23.00 цагт боллоо. Аажуу болсон ч унтахын өмнө заавал хийх хэдэн зүйлийг санал болгоё. Энэ нь таны эрүүл мэнд, гоо сайханд тустай юм шүү.
 


1.Шүд болон нүүрээ сайтар угаах:


Унтахаасаа өмнө шүдээ угаах нь өглөө шүд угаахаас ч чухал. Амны хөндийд үүссэн бохирыг арилгах нь шүдэнд тустайгаа гадна унтахад таатай байна. Мэдээж “давхар нүүрээ” арилгах хэрэгтэй. Тоос шороо, бохирдол тааламжгүй байх нь мэдээж шүү дээ.
 



2.Гарын хуруугаараа үсээ самнах:


Өглөө үдэш бүр гарын хуруугаараа үсээ самнах нь толгой хэсгийн мэдрэлийг өдөөж, цусны эргэлт,  бодисын солилцоог сайжруулдаг. Энэ нь нойр хулжихгүй гэсэн үг.

 


3.10-20 минут алхах:


Явганаар 10-20 минут алхах нь хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, унтах бэлтгэлийг бүрэн хангадаг.

 


4. Зөгийн балтай сүү уух:


Сүү нэг төрлийн “нойрны эм” гэдгийг та мэдэх үү. Унтахаасаа 1 цагийн өмнө нэг аяга зөгийн балтай сүү уух нь таныг хялбархан зүүд нойрны ертөнцөд аваачна.

 


5. Дасгал хийх:


 Унтахаасаа өмнө орон дээрээ дасгал хийвэл биеийг тайвшруулан эрүүл мэндэд тустай. Орон дээрээ дээш харан хэвтэж, хялбархан дасгалуудыг хийгээд үзээрэй, сайхан тайвшрал авчирна.

 


6. Цонхоо онгойх:


Унтахаасаа өмнө өрөөнийхөө агаарыг нэг сэлгээд ав. Цэвэр агаар эм биз дээ.
 

 


7. Халуун усаар хөлөө угаах


Унтахын өмнө халуун усаар хөлөө угаах нь хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, ядаргааг тайлна.

Shuud.mn
Сонин хачин
Сугармаа:
Тмйм юмыг хэлүүлэлтгүй мэднэ биз дээ.
2018-08-08
Зочин:
Эр эмийн ажил хийх гэдэг нь хаа байна. Үүнгүйгээр яаж унтаж амарсан болох билээ.
2015-11-24
Сугармаа:
Тмйм юмыг хэлүүлэлтгүй мэднэ биз дээ.
Зочин:
Tsonh ongoilgohoos busad ni bolj bn..manai nuhtsuld ahuu
2015-11-24