Картгүй иргэд 700 төгрөгөөр зорчих уу
2015-11-24

Нийслэлийн нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоор 535 000 иргэн цахим картаа худалдан авчээ. Улаанбаатар смарт карт компанийн зүгээс картын борлуулалт сайн байгаа ч иргэд байнга ашиглахгүй байна гэсэн тайлбарыг өгч байна. Тиймээс бэлэн мөнгөөр зорчиж буй иргэд илүү тариф төлөх асуудал яригдаж байна.

 

Бэлэн мөнгөөр зорчиж буй иргэд автобусанд 1000 төгрөг төлөх асуудал өнгөрсөн наймдугаар сард яригдаж байсан. Харин НИТХ-аас шийдвэр гаргаж, картгүй иргэд 1000 бус 700 төгрөг төлж, автобусанд зорчих шийдвэр гарсан юм. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна. Нийслэлийн Тээврийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас ч энэ талаар тодорхой хариулт өгсөнгүй.

 

Цахим төлбөрийн системтэй холбоотойгоор автобусанд дамжин суулт үнэгүй болсон.  Дамжин суултыг үнэгүй болгох шийдвэр хэрэгжээд 18 хонож буй бөгөөд өдөрт 40 000 орчим иргэн автобус сэлгэн суудаг байна. Ачаалал ихтэй Мах импекс-Улаанхуаран, Офицеруудын ордон-Таван шар, ХМК- Офицеруудын ордон чиглэлд дамжин суулт их байгааг Улаанбаатар смарт карт компанийн мэргэжилтэн хэлж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
minii hubid:
7 honogt 1 udaa abtobus d suuj ybah hund kart hereggui
2015-11-25
зочин:
Солонгосын компани хурдан картны мөнгөө авмаар байна ш дээ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2015-11-25
Иргэн:
Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл. монголын ахмад настангууд Улаанбаатар хотод оршин суудаг эсэхээсээ үл хамааран 55 хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй хүмүүс Ахмад настны нийгмийн хамгааллын хууль-д заагдсаны дагуу нийслэл болон аймгийн төвд таксынаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхээ эдлэх ёстой. Хөдөөгийн иргэд автобусанд иргэний ухаалаг үнэмлэхээ үзүүлээд үнэ төлөхгүйгээр явж болно.
2015-11-25